Monday, December 5, 2011

Жилийн хамгийн гоё баяртай сарын мэнд

Хэхэхэ. Миний хамгийн дуртай сар. Хамгийн гоё баярууд болдог. Баярууд гээд олон тоон дээр байгаагийн учир болвоос Шинэ жил болон миний төрсөн өдөр. Хэхэхэ. 
Жаахан байхдаа нээрээ гайхдаг байсан шд. Юунд вэ гэвэл миний төрсөн өдөр 12 сарын сүүлээр болдын. Тэгээд төрсөн өдөр болхоор ёолк засаастай, хүмүс бэлэг өгөхдөө ёолкны тоглоом өгөөд байдаг байсын. Хэхэхэ. Би харин гайхаал. 3 юм уу 4 хүрдэг жил нэг хамаатны эгч 3 өнгийн боргоцоон хэлбэртэй орос тоглоом өгч байсын. Одоо болтол байдын. 
Яг ийм  орос тоглоомууд нээх гоё тэ. Цасан охин, өвлийн өвгөн. өлгийтэй охин, бөмбөлөгүүд, сансрын нисгэгч, боргоцой гээл зөндөө тоглоомууд. Одоо цөөхөн үлдсэн байналээ. Хархаар нээх гоё санагдаад байдын. 
Би чинь багадаа өвөө эмээ дээрээ бараг өссөн. Тэгээл 12 сар гараал гэрээ нэг сайхан цэвэрлэж байгаа л ёолкоо засдаг байлаа. Нилээн юм болноо. Манай ёолкны мод бүр хуучны 20,30 жил болцон мод байдаг байсын. Суурь нь бүр бага байхад дуу дугараад, эргэдэг байсын. Тэгээд яахавдээ суурь нь эвдэрцэн тогтоож босгох гэж бөөн юм болдог бсан. Хэхэ. Одоо ингээд бодоод бичсэн чинь өчигдөрхөн юм шиг өвөө мин хажууд мин байгаам шиг санагдаж байна. 
Харин бага дүүгээ гарсанаас хойш үнэнийг хэлхэд ёолкны мод засаж чадаагүй. Санхүүгийн байдал ер нь маш хүнд байсан ба эдийн засгийн хямрал яг манай гэрийг дайрсан 2 жил байлаа. Би сургуулиа төгсөөд ажилд ороод дүү ч томроод ээж ажлаа хийж эхлээд овоо эдийн засгийн хямралыг давж байтал ээж ........  . Тэгсэн өчдөр ах ёолкны мод авч өгөөд. Жаахан сонин санагдсан. Байрандаа нүүж орсноос хойш мод засаагүй юм чин. Хэхэхэ. Хамгийн инээдтэй нь ёолкны тоглоомоо лагерьт кантенертай хийгээд хав дарчиж. Очиж авчрах том ажил үлдсээн. Тэгээд засхаараа зургий нь оруулнаа. Миний бичкэн дүүдээ (би дүүгээ ингэж дуудийн.хэхэ) модоо хараагүй байгаа. Түрүү 7 хоногт 3 хоног семинарт явчаад ирсэн чин ханиад хүрчиж тэгээд нилээд хүнд байгаа болхоор ах, эгч 2-ыгоо хараад өг гээд явуулцан. Хагассайнаас гэртээ ирэх байх. Яг ирхэд нь модыг нь янзтай засаад тавьчий гэж боджийгоо. Хөөрхөн аягүй их баярлах байх. Хэхэхэ. Бүр нүдэнд харагдаад байхын. "Наа  чин минийх үү" гэх байхдаа. дандаа тэгдийн. Шинэ тоглоом авч  өгхөөр өөрийнхөө гарт барьчаал  "Наа чин минийх үү" гэдгийн. "Энэ", "наадах" гэх мэт орон зайн ойлголтууд арай толгойд нь ороогүй байгаам шиг байгаан. 

Одоо төрсөн өдрийнхөө багын дурсамжийг хальт бичих үү. Гэнэт санаанд орчлоо. Шинэ жилийн өмнө заалттай нэг зайсан гарч музей үздэг байсан нь миний т.өдөртэй холбоотой. Яагаад гэхээр аав ээж 2 мэдээж тусдаа амьдардаг байсан тул т.өдрөөр аав ирж дүү бид 2-г авч гадуур явдаг байсын. Тэгэээд бид 3-н очдог газар нь. Угаасаа тэр үед хаашаа ч явах байсыан. Тэр үед ч гэждэээ одоо ч бараг тийм л бгаа шд. Тэгээл т.өдөр гэдэг ойлголт бараг ийм л хүрээнд байдаг байлаа. Хэхэхэ. Тэгээд аав нээх ёс юм шиг торт, пэпси ундаа авч өгдөг байсан. Т.өдөр нэг иймэрхүү болдог байлаа шүүдээ.Хэхэхэ. 
Тэгсэн одооны т.өдрийн байдал бол жаахан  хүндэвтэр шд. Найзуудтайгаа нийлээд нэг газар орчий нтр гэнгуут хамаг газар пиг дүүрэн шүүдээ. Яадаргаатай шд. Тэхдээ тэгээл болдог л доо. Энэ жил тэгсэн яасан гээч яг т.өдрөөр байгууллагын шинэ жилийн баяр таарч байгаа. Гоё ч юм шиг, үгүй ч юм шиг.  

Friday, November 25, 2011

Help me

Надад туслаач. Миний бээгийнд сээгий бичсэн хүнүүүсийн сээгий харагдахгүй байнаа. Ахиад нэг шоконд ороодынаа. Мэддэг чаддаг хүнүүсээ заагаад өгөөч.Гуйжийнааа.

Wednesday, November 23, 2011

Зүүд

Сайн уу. Зүүдний талаар жаахан ярилцанаа. Хэхэхэ. Үүрээр зүүдэлсэн зүүд биелдэг гээд байдаг билүү. Би урьд шөнө аягүй зүүд зүүдлээд ээ. Үүрээр  зүүдэлсэн байхаа. Нэг сайхан залуутай л уулзаад хамт нэг тийшээ явкээл байнаа. За тэгсэн нөгөө зүүдэлсэн зүүдний гол баатар минь


Twilight-Jakob. Xaxaxa.

 Гэхдээ миний таньдаг нэг залуу  энэ 2 хоорондоо аягүй адилхан л даа. Тэр ч байсан байж болохын. Гэхдээ аягүй гоё зүүд байсан. Хэхэхэ. Бодохоор л инээд хүрээд байхын. Хэзээ нэг найззалуу нтртэй болоод зүүд мүүднийхээ залууг малууг бодож догдолж могдлохоо больхын болооо. Хахаха. 

За нэг иймэрхүү. Гэснээс сая 1дэхэд найзын насан баярын пари болоод будаа болсоон. Би нь нээх уудгүйн. Ууж ч чадахгүй, сонирхолч нээх байдгүй. Тэгсэн урждар юу болсын. Найзууд өгөөл байлаа би уугаал байлаа. Хэхэ. Тэгээд өчдөр бол үнэн үхцэн байдалтай, яджийхад ханиад гуай нь хүрээд ирчиж. Өнөөдөр ханиаднаасаа болоод бас үхээнц байдалтай байна. Хүмүүс нээрээ яаж тийм ихийг уучаад зүгээр яваад байдаг байнаа. Би бол бараг ууж эхэллэээ тэгээл бөөлжөөл, нойр хүрээл нэг тийм болчдын шд. Тэгээд жаахан унтчуул харин ч нэг сэргээд бужигнаж өгдийн. хэхэхэ. Нээрээ тануус тэгдэг уу. Уусны маргааш хүндэрхээр сайхан болчднын шд.би лав. Заза жаахан заваан балиар юмнууд бичэчлээ. Сорри. 

Эцэст нь ахиж уухгүй гэж өчдөржингөө л бодлоо. 


Friday, November 18, 2011

Шинэ жил боллоо шүү. Хүүхнүүдээ

Ойрд жаахан гуяаараа таргалах гээд. Гээд ч гэждээ таргалаад байнаа. Тэгээд жаахан сэтгэлээр унаад яджийхад удку бараг сарын дараа л Шинэ жил болкоод байхад. Гуянаасаа болоод дрэс өмсөж чадку болчуул онцгүй шд. Тээ. Бараг миний ганц дрэс өмсдөг баяр болкоод байхад чин. Хэхэхэ. тэгээд нэг дасгал оллооо. Хийхэл аягүй амархан тэгэээд үр дүнтэй юм шиг санагдаад http://nuutshan_admin.blog.gogo.mn энэ хүний блогоос зөвшөөрөлгүй чирээд ирлээ. Сорри. Гэхдээ гайгүй байхаа. За ингээд охидууд минь Шинэ жилдээ гоя сайхан гуя хастай орцгооё.Хэхэхэ.

Нэгэн судалгаагаа хүүхнүүдийн хамгийн турмаар байгаа хэсэг бол хөл гуя гэсэн хариу гарсан байна.Гуя бүдүүн байна гэдэг өндөртөө таарсан өмд орохгүй гэсэн үг юм.Би өөрөө ч гэсэн гуя хөлөөрөө таргалаад тянз бүрийн аргаар турах гэж оролдсон.Яахав хоолоо идэхгүй байвал аяандаа турах ч гэсэн пропорц сайтай турахгүй, турмаар байгаа хэсгээрээ турахгүй, турмааргүй байгаа хэсгээрээ турах гэх мэт проблемууд гарна.
Ихэнх хүүхнүүд(хэт тарганаас бусад ) диет хийнэ гэдэг нь пропорц сайтай эрүүл сайхан биетэй болохын тулд хийдэг гэж ойлгодог.Тиймээс гуяараа турмаар байгаа танид тохирсон төгс диетийг танилцуулья.Энэ диет японд их дэлгэрсэн бөгөөд онцлог нь хурдан хугацаанд үр дүн харж болдогт байгаа юм.

Энэ диетний онцлог юу вэ?

Төгс баланстай сайхан бие гэж юуг хэлэх вэ?Сайхан биейиг илэрхийлэх чухал зүйл бол хөл, тэр дундаа гуяны хэсэг.Гуя пропорцтой чанга хэлбэр сайтай бол бүхэл бие сайхан харагдана.
Тэгвэл зөвхөн биений доод хэсгээр балансгүйгээр таргалахын шалтгаан нь юу вэ?

Олон шалтгаан байж болох боловч, гол шалтгаан нь аарцагны ясны далийлт юм.Аарцагны яс далийвал хөлний ясны байрлал өөрчлөгдөж аарцаг хөл хоёрыг холбох булчингуудад илүүдэл дарамт үзүүлэх юм.Энэ нь эргээд аарцагны байрлалд нөлөөлж доод биений цусны эргэлт муудна.
Хүн алхахад гуя хэсгийн том булчинг хэрэглэж цусыг урсгадаг ба аарцагны ясны байрлал өөрчлөгдөж гуяны булчин сайн ажиллахгүйн улмаас урсах ёстой цусны эргэлт муудаж хөлөнд цус очихгүй болох юм.

Тэрнээс болж хөдөлгөөний дүнд үүссэн янз бүрийн илүүдэл хорт бодис урсаж гарахгүйгээр булчингуудад үлдэж,нэг үгээр хэлбэл гуянд хуралдах юм.Түүнээс болж гуя хавагнаж таргалалтын үндэс болно.

Үүнийг эсрэгээс нь тайлбарлавал, хөлөнд хуримтлагдсан хор илүүдэлийг гадагшлуулбал гуя зөв ажиллаж турах юм.Тиймээс аарцагны ясны далийлтыг засах юм.

ХАМГИЙН ГОЛ нь үргэлжлүүлэх.!!!Энэ дасгалыг хийснээр 10хоногт 2см хассан хүн байсан учраас хийж үзээрэй.МАШ АМАРХАН , таниас нэг ч ТӨГ ,илүү МАТЕРИАЛ шаардахгүй.
ТАНьД САНДАЛ байхад л болно.


АНХААРВАЛ ЗОХИХ 3 ЗҮЙЛ:
★Нуруугаа цэгц сандал дээр суух(биеэ хөдөлгөхгүйгээр суух)
★Удаан анхаарлаа төвлөрүүлж хийх.(Амархан хөдөлгөөн учраас анхаарлаа төвлөрүүлнэ.Аль болох хоёр хөлөө нийлүүлнэ)
★Тавхайгаа тавихдаа, өлмийгөө нийлүүлсэн байрлалаас тавина(Тавхайгаа тавихдаа өсгийгөө л хөдөлгөнө)


ХИЙХ АРГА①


Нуруугаа цэгц сандал дээр сууна



Гараа гуяныхаа хооронд оруулж, алгаараа гуяныхаа дотор талаас барьж байгаа мэт байрлуулна




Хоёр гараа гуяныхаа махыг дээшээ өргөнгөө гадагшаа түлхэнэ.Харин аль болох өвдөгөө нийлүүлж хөлөө салгахгүй гэж хичээж нийлүүлнэ.

Өмнөх байрлалаараа өлмийгөө газарт тавьсан чигтээ өсгийгөө өргөж тавина.(30 удаа)




ХИЙХ АРГA ②


Нуруугаа цэгцлээд сандал дээр сууж, чадахаараа хөлөө дэлгэнэ.


Тэгэнгээ гараа гуяныгаа гадна талаас барина


Гуяныгаа гаднах махнаас гараасаа бариад хоёр гараа гадагш нь татна


Тэр байрлалыгаа барингаа хоёр өсгийгөө ээлжилж дээш доош болгоно.30удаа
Надтай хамт байгаарай Нууцхан блог
Medeeg eejuud.info blogoos avav. 

Wednesday, November 16, 2011

Гай газар доороос, Ус ванны өрөөн дотроос


Хахаха. Аягүй нэр өгций шүү. Нээрээ баларсаан. Манайх ойролцойгоор  жил хагасын өмнө шинэ байранд орсын.Орох гэж бас их юм болсоон. Ашиглалтанд орох хугацаа нь аль өнгөрчөөд байхад оруулку байсын. Тэгээд яасан хэлтэй, амтай байрандаа ортол сантехник нь гэж аьах юмгүй. Хамаг юм нь эвдрээл, хагараал, чийгтээл... Шинэ байр нээрээ муу юм аа. За тэгээл эхнээс солихий нь солиол, засахыг нь засаал явжийлаа. Тэгсэн бүтэнсайны шөнө санаандгүй сэрээд 00 ортол ус шаагаад байнаа. Тэгсэн яасан байхнуу. Халуун усны хатаагч байдагдааа. Тэр маань өөр газар цоорчиж. Урьд нь ноднин билүүдээ ээжийг эмлэгт байхад нэг хагараад доод талын айл руу ороод бөөн юм болж байсын. Тэр үед баахан юмаар боож моож байгаад зогсооцын. Дахин тэднийхрүү орчиж. Хэхэ. Баларсаан баларсан. 
Бараг л ийм юм болж байсы шд. Тэгээд халуун усаа хаалгаад уржигдаржингаа юм боллоо шд. Тэгээд орой нь хамаг юм аа янзлуулчаад усаа тавиулж шалгуулаад жин тан болчлоо. Тэгсэн өчдөр халуун ус байдгүй. Гайхаал байрнч хүнээс асууутал манай дээд давхрын нэг айлынх нь бас хатаагуур цоороод тэгээд усаа хаагад солиулж байгаа гэнээ.ХЭХЭХЭ. Манай байрныхан бүр эвлэрцэн байнадөө. Өөр газрууд халуун ус байхгүй бол бөөн юм болдог гэнээ. Манай хатаагуурыг сольж өгсөн слесир ах тгсэн.Тэр ахын хариуцдаг байрныхан бараг барьж иддэг гэнээ.  Хэхэхэ. Нээрээ манайх аймар өрөвдөлтэй шд. Улсын коммис одоогоор хүлээж аваагүй байгаан. Тэгээд СӨХ гэж юм байхгүй. Тэхээр янз бүрийн юм болхоор Слесирь хайна гэдэг чин маш том асуудал болий шд. Хаа очиж сая параа солиулахдаа нэг гайгүй ахтай танилцсан. Утас шөрмөсний дугаары нь авцан. Тэгсэн тэр ах манай байр хариуцсан залуутай танилцаад овоо олон айлын асуудлыг шийдэж өгөөд  хөөрхөн халтуур хийж байх шиг байна. 

Friday, November 4, 2011

Би чинь уг нь блогтой хүн шүү дээ

-Сайн уу.
-Сайн сайн
-Юу байна.
-Өө ойрд ажил ихтэй. Бүр чамтай ч уулзах зав алгада. Өдөрт хальтхан царайг чин хардаг ч юм ярих ч зав олдкүйн. Тэгэж байгаал тухтай сууж ярилций гэж бодож явсаар байтал. нтр гээл. Энэ муу блог минь хэл амтай, амьтай байсан бол орж ирэнгуут асууж шалгаагаад байжийх байхдаа. Хэхэхэ.
  Нээрээ ойрд маш их ажилтэй байнаа. Бүр юу болсын гэмээр гэнэт ажил гэж үстэй толгойноос их болцон байхын. Уг нь ярьж бичих зүйл их байгаа ч бичих зав үнэнийг хэлэхэд олддоггүйээ. Бичих нь байтугай уншдаг хэдийнхээ блог руу ч шагайх зав байдгүй. 2012 он гарчуул  гайгүй болох шинжтэй. Хэхэхэ. Маш урт хугацаа тэ.( Поль нь сүржигнэж байгаан.) 
 Англи хэлний хичээлээ хийчий гэсэн овоороол байдаг. Уг нь эхнээс бага байгаа дээрээ хийчих юмсан гээл бодоол байна. Үгүй тэгээд яг аягүй завгүй байгаамуу гэхээр үгүй юм ааа. Ажлийнхаа хажуугаар хүнүүстэй чатлаад байхын. Ихэнх нь эрчүүд. хэхэхэ. Тгээд гэртээ хариад бас мсжэрдээд байхын. Тгээл 11 гэхэд орондоо ороод хэвтцэн байхын. Тэхээр одоо завгүй хүний амьдрал мөн үү биш үү. Би бүр гайхаал байжий шшд. Хэхэхэ

Thursday, October 20, 2011

English

Нээрээ сониноос би нь Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор Golden Bridge сургалтын төвд явж байгаа. Golden Bridge их таалагдсан. Урд нь Англи хэлийг дунд, ахлах сургууль, их сургууль, тэгээд ганц нэг сургалтын төвүүдээр үзэж байсан ч ингэж сайн ойлгож байсангүй. Тэгээд нэг санаа олсын.  Энэ юу вэ гэвэл үзсэн бүх хичээлээ эхнээс сайхан блогтоо оруулий гэж. Ингэвэл хэн нэгэнд тус болдгүймаа гэхэд өөрт минь үлдэц ихтэй юм шиг санагдаад. Хэхэ.Харин гхэдээ ямархуу хэлбэрээр оруулахаа мэддэгүйээ. За тэгээд бодож байгаад хүнд хүртээмжтэй, ойлгомжтой байхаар хичээнгүйлэн хийнээ.

Wednesday, October 5, 2011

Өнөөдөр

  Өнөөдөр үнэхэээр сайхан дулаахан өдөр байнөө. Ойрд бие жаахан өвдөөд хэцүү байна. За тэгээд өнөөдөр 3-р эмнэлэгт очсон чин юу вэ. Гадаа баахан хүнүүс зогсчиж. эхэндээ гайхаад сүүлдээ айлаа шд. Монголчууд бүгд өвдөөд гадаа дугаарладаг болцын байх гэсэн чин нөгөө Солонгос явж ажил хийх гэж байгаа хүнүүүс гэнээ. дандаа залуучууд. Одоо эрүүл гээд явж байгаа ч  ирээдүйд хэдэн жилийн дараа ихэнх нь өвчтэй болж ирж байна. Манай хэдэн хамаатан ч гэсэн тгж яваад одоо дан өвчин л ярьсан хүнүс байхын. Энэ баахан хужаа нарыг гаргаад энэ залуучуудаа гайгүй цалинтай ажил олгож болдоггүй л юм байхдаа. 

  Яджийхад манай залуучууд бас бүткүмаа. За тэр архи дарс уугаад ажил таслах нь ч яахав гэхэд эх орноо хайрлаад гадаа хогоо хаяхаа баймаарын. Өнөө өглөө би гудамжаар алхаал явжийтал өөдөөс нэг хос ирж явсын. Залуу нь царайлаг охин нь бүр хөөрхөн.Тэгээд өмссөн зүүсэн байгаа байдал нь их донжтой 2 залуухан хос. Ямар хөөрхөн хос вэ гээл атаархах сэтгэл төрөө л явжийтал 2уулаа иджийсэн зүйлээ хаядын. Шууд нөгөө шороотой навс унаж байгаамдаа. Урагшаа 10аад алхаал хогын савтай газар. Нөгөө нэг сайхан санагдсан нтр тэр дороо байхгүй болжийгоом чин. Гэхдээ нээрээ хогын савгүй газар байсан ч хэрэглэсэн зүйлийнхэээ хогийг барьж явжийгаад хаячиж болий шд. Би өөрөө тэгдэг болхоор  тэгэж бодоод байна уу. Манай дүү бол өмдний кармагаар дүүрэн хогтой явдаг. Кармааг нь шалгаж үзкү угаах юм бол бараг худалч хүнд угаалгын машин эвдрэх байх. Зарим хүмүүсийн толгойд нэг ийм бодол байдаг юм шиг байна лээ. Хүн болгон хаяад байхад гэсэн бодол. Уг нь ингэж бодож болку л юм байгаан. Хүн болгон болоод байхад гээд бүхнийг хийгээд байж болку биздээ. 
  Ингээд эцэст нь Бие биендээ урам өгч амьдарцгаая. 






ME TOO

Tuesday, September 27, 2011

Сонсоол баймаар нэг л тийм намуухан


Багын найзууд

Өчдөр багын хэдэн нөхөдтэйгээ уулзлаа. Бид 4үүлээ нийлдийн. Нэгтэй нь бараг 1-р ангиасаа харин нөгөө 2-той нь 5-р ангиасаа найзалсын. Бид нээх тийм ч хөдөлгөөнтэй байгаагүйэээ. Зүгээр л энгийн л. Хааяа хамт гадуур явна. Намартаа нэг зугаалгаар явна. Тоглолт нтр үзнэ. Ангидаа гэхдээ хамгийн их инээдэг нь байсан. Би нэгэнтэй нь дунд салааны хамгийн урд харин нөгөө 2 маань хамгийн ард. Яагаад гэхээр тэр 2 нилээн өндөр байсын. Тэгээл хичээл дундуу захиа шидэлцээл бужигналдаал байжийдэг байсан. Хичээл тараад бид нар нэг очиж суудаг газартай. Сургуулийн ард байдаг жижкэн модон сандал. Их ч юм ярьдаг байждээ. Юугаа ч яриад байдаг байсын бүү мэд. Тэгээл байнга 4-үүлээ хэлхэлдээ л яваад байна. Манай анги тооны сонгоны анги байсын. Тэгээд нилээн олон охинтой байлаа. Ангийн охидын сониныг ээ. Эсвэл бид 4 ч сонин байж магад.Хэхэхэ. Гэхдээ л ангийнхаа охидтой бараг үзэл бодол нийлдгүй ч гэх юм уу нэг тийм байсан. Ангийнхаа бас хэдэн хөвгүүдтэй нийлдэг байсан. Сайхан тэнэдэг байждээ. 
Бид 4 одоо байнга уулзаад байж чаддаггүй. Жилд уулздаг өдрүүд мин яг тогтмол болцон. Нэгнийхээ төрсөн өдрөөр. За тэгээд тэмдэглэлт өдрүүдээр.Хэхэхэ. Аан бас нэгэндээ ямар нэгэн баярт мэдээ, зовлон гэх мэт гэнэтийн зүйлс дээр шуурхай авч уулздаг.Хэхэ. Хөгжилтэй миний 3 найз. 
Бид хэдэд хамт хийж үзээгүй ганц 2 зүйлс байна. Жишээлбэл хамт архидаж үзээгүй. Ууж байсан л даа. Гэхдээ бүр тасарч нтр юм болж байгаагүй. Тэгэж байгаад хамт байжийгаад тасартлаа уунаа гээд ярьцан байгаа. За тэгээд бид 4 энэ олон жилийн хугацаанд нэг ч удаа ам муруйж байгаагүй. Тэгэх ч шаардлага байгаагүй.
Бидэнд хөгжилтэй зүйлс олон бий. Нэг удаа жаахан байсымаа. 7,8-р ангид л байсын. Нэг тоглолт үзчээд гараад явжийгаад хэдэн танхай охидод дээрэмдүүлэх шахсан. Аз болж нэг өвөө тэд нарыг загнаад хөөж явуулж билээ.Тгсэн би айгаад баахан уйлаад. Тэр үед их л айж байсан санагдана. Гтл одоо инээд хүржий шд. Юунаас нь айсын болдоо. 

Яагаад энэ бүхнийг бичвээ гэхээр бдний нэг маань энэ бүтэнсайнд гадагшаа сургуульд сурхаар болоод өчдөр уулзсын. Найз залуу дээрээ очиж байгаа. Нэг бодлын сайхан тэрний мөрөөдөл биелэх гэж байгаа ч нөгөө бодлын ингээл бараг айлын гэргий болж байна даа. Бид хэд ярьж байсын. Хамгийн эхэнд хүнтэй суусан хүндээ ор бэлэглэнээ гэж. Хэхэхэ.Одоо тэгээд ямар гадагшаа явах гэж байгаа хүнд ор өгч явуулалтай нь биш. Ирхээр нь л өгчхөөс. 
Хамгийн сонин нь бид 4 хоорондоо уулзхаараа сэтгэлийн хөдөлгөөн мин багасчих шиг болдын. Яг амьдралаа илүү дутуу зүйлгүй ярилцдаг. Харин бусадтай би бол худлаа арзаганаж тоглодог. Энэ хэдтэйгээ л харин тэгэлгүй бодитоор ханддаг. 
Цаг хугацаа гэж үнэхээр хурдан юм аа. Биднийг 6-р ангид байхад нэг маань дүүтэй болсын. Тэр дүү бидний хувьд их ойрхон. Ер нь бидний гэр бүлүүд бидэнд илүү ойрхон дотно. Уулзхаараа нэг нэгнийхээ гэрийхнийг эхнээс авхуулаал асууж өгий шд. Тэгээд өчдөр юм яриад сууж байтал тэр дүүгийн талаар асуутал одоо 5-р анги англи хэл үзэж байгаа гэнээ. Хэхэхэ. Тэр жаахан хүүхэд 5-р анги гэхээр цаг хугацаа үнэхэээр хурдан юм аа. Тэрний эгч бид 2 1 байранд хамт байдаг  тэгээд өдөр хичээл тараад байрлуугаа алхаж байхад дүү нээх хөөрхөн цонхондээр зогсож байдаг байсын. Тэгээд бид 2-г гараараа даллаал орилоол байжийдаг жаахан хүүхэд байсан чин одоо 5-р анги гэнээ. 

За тэгээд хол газар эрдэм сурхаар явж байгаа найздаа Сайн яваад биеэ бодож яваарай гэж ахин дахин захий. Энийг уншихгүй ч гэсэн. Их зүйл сурч, их зүйл үзэж хараад цагыг хөгжилтэй  сайхан өнгөрүүлж ирээрэй. 4 жилийн дараа баяр хөөртэйгээр ахин уулзнаа. Тэр үед их зүйл өөрчлөгдсөн байх ч бидний нөхөрлөл Үүрд. 

Monday, September 26, 2011

Намрын налгар өдрийн мэнд

Намар миний хамгийн дуртай улирал. Нэг л гоё нам гүм, тайван амгалан. Миний бага нас 1-р хороололд өнгөрсөн. Бага насны бүх л дурсамж тэнд байдын. Хэхэхэ. Тэгээд 1-р хорооллын сургуулиуд аягүй их модтой. Багсаасан багсаасан их. Тэгээл  яг намар болхоор сайхан шав шар болчдог байсан. Одоо ч гэсэн хэвээрээ. Хагассайнд сурч байсан дунд сургууль дээрээ зорин зорин ганцаараа очлоо. Нэг л нам тайван. Хүүхэд насны мин хөөрхөн хөөрхөн дурсамжууд. Багын хэдэн найзууд мин, ангийн хүүхдүүд, дунд ангийн багш хүртэл санаанд ороод гого байна лээ. Бүх зүйлс өөрчлөгдөөл байгаа. Гэтэл тэр хэсэгхэн газар намар зун хавар өвөл аль ч улиралд очсон яг миний дурсамжууд хэвээрээ. Бүр сүүлдээ хөөрхий муу нохойгоо хүртэл саналаа шд. Тэгээд утсаарааа ганц хоёр зураг авчийй гэсэн гэрэл гялбаад сайн харагдкү байсан чин баахан хөдөлгөөд авчиж. Гэхдээ онцгүй гарсан ч гэсэн хийчий. Тэ





  Ийм л шаргал улиралд дуртай хүн дээ. Газар унасан шаргал навчнууд дээр алхаад явхаар шар шар гээл дуугардаг. Жаахан байхдаа гэрээсээ сургууль, сургуулиасаа гэр хүртлээ тгээл мөн ч их алхсан даа. Одоо сайхан борооо орчуул бүр гоё болкоод байна. 

За тэгээд ойрд нилээн таг байлаа. Юм бичий гэхээр байнга нэг л сонин, стрест орцон хүн шиг байсан болхоор бичий ч гэж бодсонгүйээ. Бичих гэхээр дандаа нэг давчитсан хүний бодол бичигдкээд байсан болхоор л. Яг одоо намайг гаднаас мин харвал юу ч болоогүй, нээх сайхан инээсэн хүн байна. Гэтэл дотор тал мин гэж юу юу ч бодоод байгаан бүү мэд. Нэг л ганцаардсан хүн. Урьд нь таагүй зүйлс, сэтгэл зовоосон зүйлс байвал хэнд ё хамаагүй яриад сэтгэлээ онгойлгодог байсан бол одоо тэгэж чадахгүй байна. Хэн нэгэнтээ ярилций гээд найзуудтайгаа уулзсан ч нэг л сонин болоод. Ингэмээргүй байгаа ч би улам л хаалттай болсоор байна. Яах ёстойн болооооооо.

Monday, September 12, 2011

Дурсамж

Хэн намайг ийм болгов
Хэнд итгэхээ мэдэхгүй
Хэнд хандахаа мэдэхгүй
Хэнийг хайрлахаа мэдэхгүй
Хэнийг ч ойлгож чадахгүй

 Би угаасаа ийм хүн байсын болов уу
Эсвэл бурхны орныг хэтэрхий эрт зорьсон ээж минь үү?
Эцгийн хайраар дутаасан аав минь уу?
Ээжийг минь хэтэрхий эрт эрлэгийн оронд явуулсан эмч нар уу?

 Хэн намайг ийм болгов
Шударга бус хандагч амьдрал намайг ийм болгосон
Хэнд ч үл итгэх итгэлийг минь дэвэргэж
Хэнд ч зовлонгоо үрүүлэхгүй өөртөө байлга гэдэг байсан хатуу чанд ээж минь
Хэнийг ч ойлгохыг хүсэхгүй болсон аминчхан үзэл минь намайг ийм хүн болгосон

Шударга бус ч би амьдралд хайртай
Одоо надад хэцүү байгаа ч амьдрал чи надад
Ирээдүй, ирээдүйг минь илүү үнэ цэнэтэй болгож өгнө гэдэгт итгэдэг болохоор
Амьд байгаадаа амьдралд би хайртай

2011,05,12

PS:  Нийлээн бухимдсан стерестээ байх үедээ бичиж байсын байна. Би яруу найрагч бишээ. Зүгээр л тэр үеийн сэтгэл хөдлөл.

Wednesday, September 7, 2011

Анхны хайр

Заа хөө. Өнөөдөр бүр унтмаар өдөр байнаа. Өглөөнөөс хойш эвшээж суусаар байтал. тгээд хэдэн блогуудаар хэсэж явтал анхны хайр майрын талаар бичмээр санагдчлаа. Хэхэхэ. Би нэг ямар үзэлч гэдэг билээ дээ. Нэг тийм үзэлтэй хүн. Мангар бүрхэг үзэл тээ. Жаахан хуучимсаг ч гэх юм уу. Нэг тийм гял цал юманд дургүй. Юмыг байгаагаар нь бодитоор нь л мэдрэх дуртай. Амьдралд байгаагаар нь ханддаг гэх юм уу. Тэгэхээр одоо ямар үзэл болчвооо.Заза энэ ч яахаав. Гол зүйлрүүгээ орийдооо.

 Би нь өөрийгөө анхны хайртайгаа учраагүй гэж маш удаан эндүүүрч явжий. За бараг энэ чин 3,4 жил тэгэж бодож явсын биш үү.Тгсэн яасан байхнууу одоо бодохнээ. Учраад дуусцан байхнээ. Яагаад тэр үедээ хөөрхий Поль нь мэдээгүй вэ гэхээр энэ чин анхны хайр гээд хэн ч хэлээгүй байгаан. Хэхэхэ. Гхдээ уг нь хүмүүс чин хэлүүлтгүй өөрсдөө мэдцжн байдаг тэ. За ингээд хэн миний хайр байгаад би яаж тэрийгээ миний анхны хайр гэдгийг мэдсэн талаар бичий.

Миний анхны хайр миний бодлоор 10р ангид ирсэн юм шиг байгаан. Хичээлийн хаврын амралт дуусаад сүүлийн хичээлийн улирал эхлэж байхад Тэр манай ангид шилжиж ирсийн. Түүнийг би хочоор нь Рок гэчий. Бараг л миний өгсөн хоч байх. 2,3 сар л бид хамт нэг ангид хичээллэсэн ч одоо болтол маш сайхан найзууд. Бараг л анх хараал надад таалагдсан. Тэр үед рок сонирхдог гээл хүүхдүүд гэнэт үсээ ургуулалл нээх халтар халтар юм нар яваад байдаг байсын. Харин манай Рок шал ондоо. Байгаа байдал, үзэл бодол нь бусдаас шал өөр ялангуяа нүд хөмсөг бол аягүй лаг. Яаг л миний мөрөөдлийн ханхүү байлаа шд. Надад бас зүгээргүй байсым шиг байгаан. хэхэхэ. Яаж байгаад тийм сайхан найзууд болцийн бүү мэд. Ангийн хэсэг нөхдүүд бид хэд байнга гадуур хамт байцгаана. Нилээн найз болоод ирснийхээ дараа би шууд хэлцэн. Гхлдээ чи надад таалагддаг байсан гэж. Поль нь жаахан шударга талдаа_ Ялангуяа тэр таалагдсан залуу нтрээ бол. Хихихи. Тгхд надад юу гэж хэлснийг нь би санадаггүийн. Тийм ой муу шд. Тэгэээд бид 2 бараг жил хагас мсж бичилддэг байнга уулздаг байсан. Тгэээд бас л нэг мэдхэд зүгээр таг чиг болцгоосон. Тэр одоо найз охинтой. Бараг нэг гэрт орцон. Тэрийг анх бол таалагддаг гэж бодож байгаад дараа нь сайн сайхан найзууд гэж боддог байсан бол одоо бол Анхны хайр мин гэж бодож байна. Яагаад гэвэл уйдаж ганцаардсан үедээ тэрийг над дээр ирээсэй гэж боддог. Баяр жаргалтай байсан ч тэрийг хамт байгаасай гэж хүсдэг. Ер нь бол ганцаараа байгаа үедээ заавал тэрийг хэсэгхэн секунд ч гэсэн боддог. Залуучуудтай уулзаж танилцуул заримдаа тэрэнтэй харицуулдаг. 

Тэрэнтэй байсан сайхан мөч бол хэзээ ч мартагдхааргүй үнэт мөч минь 200,, оны  Playtime. Би нь рок хөгжмөнд дуртай. тэгээд Playtime-ийг үзэх бүрч дуртай. Өөрийнхөөрөө сайхан хэн ч сааад болкү, салхинд дуртай хөгжмөө сонсоод найзуудтайгаа юу хүссэнэээ хийж болдог үе шүү дээ.Үсэрч харайж орилж хашгирч харааж дуулж ууж болдог газар. Хэхэхэ. Найзуудтайга жил болгон явдын. Тэр нэгэн Playtime-аар бид 2 хамт байж таарсан. Хамттаа бүжиглэж хамтдаа дуулж байсан. Намайг тэврээд хамтдаа сонссон тэр л хөгжим, тэр л хамтлагууд. Хэзээ ч мартаж чадахгүй байх. Тэр намайг угаасаа найз гэдэг утгаараа, дүү гэдэг утгаар л надтай харилцдаг байсан байх. байх ч гэж угаасаа тийм байсан. ОДоо ч тийм байгаа. Тгсэн мөртлөө хааяаа надад маш их горьдлого төрүүлдэг байсан. Надаа бас сайн юм шиг нэг тийм аяг гаргадаг. Гэнэт дуудаж 2уулахнаа уулзана. Ямар ч шалтгаангүй дуудаж уулзчаад ганц тамхи татчаад буцаад явна.    Надад зориулж шүлэг бичиж өгнө. Намайг жижкэн гэж байнга дооглодог мөртлөө жижкэн биенд мин зориулж шүлэг бичиж өгнө. Ингээл би гайхаал явсаар байгаа л бид 2 хөндийрсөн гэхэд хэцүү, хөндийрөөгүй гэхэд хэцүү болцон. Гхдээ би тэрэнд маш их итгэдэг. Би ямар нэгэн тусламж гуйхад хамгийн түрүүнд ирэх хүн гэдэгт. Ээжийн ажил явдлаар ч гэсэн хамгийн түрүүнд л ирсэн. Ингээд бодхооор анхны хайр мин мөн байгааз.


Нээрээ сонинооос энэ талаар би нэг ч хүнд хэлж байгаагүйн байна шд 










Заа ингээд эцэст миний хайрын мөрөөдөл. хэхэхэ. та нар анзаарвуу. дандаа далайн эрэг байгааз. Би нь хуримынхаа бал сарыг аль нэг далайн эрэг дээр өнгөрүүлнэ дээ гж боддын. 

Monday, September 5, 2011

Амралт сайхан биздээ

Зээ хөө Поль нь сайхан амарчаал ирлээ. Намрын нээлт зуны хаалт хийчээд ирлээ. Ажлын хэсэг нөхөдтэй булагнаад. Зарим нэг сонин хүнүүсийг жийнээ гээд ажлын томчууд. хэхэхэ. Тгсн би нь бас хэрэгтэй хүн юм шиг байна шд.Чамайг авч явнаа гэхээр нь дагаж намирчаад ирлээ. Хэхэхэ. Манай ажил чинь 50д ажилчинтай, тгээд сая 9 хүн явсан гэхээр аймар булагнасан байгааз. Хамгийн гол нь ажлын ах нутгаасаа тарвага авчирсын тэрүүгээр нь боодог хийх зорилготой явсын. Би урьд хэлж байсандаа. Хөдөө гадаа нээх явж байгаагүйээ гэж. Энэ жил чин харин үзсэн харсан, идсэн уусан зүйл ихтэй жил боллоо.
               Анх удаа Тарваганы боодог идлээ шд.
Нээрээ Эрхий мэргэний үлгэр үнэн юм байна лээ шд. Гарынх нь сарвуу 4 хуруутай(хуруу гэж болдын бол уу. Одоо хуруу л гэх байх тэ), хөлийн сарвуу нь 5 хураатайн байна лээ. Сайхан амттайн байналээ. 

  Ажлыхан бол аймар ууж байгаам чинь. Дээрээс майр шахы шд. Би нь ямар ууж чадах биш. Байнгын зугтаастай. Нээрээ янз бүрийн харшил байдагдаа. Архины харшил гэж байдаг байх тэ. Алкахол ч гэх юм уу. Би яг тэр харшилтай байхаа. Алкахолтой юу ч уусан аймар улаагаад, дотор давчтаад, бие загатнаад балардын шд. Одоо найзууд мэддэг болцон болхоор гайгүй нээх шахаж нтр болку. Ажлыхан л одоо аягүй хэцүү байнаа. 
 
 Нээрээ аймар ядарсан. 5дахид ажил тараал шууд явсын. Тгээд нилээн оройхон очоод өглөө 5 хүртэл ууж идэж бүжиг таанц эргэсээр байгаад унтаад өглөө 10 гэжийхад босоод тойрон аялал хийсэн.Тэгээд 2 гэжийхад ирээд баахан тоглолоо л шд. сагс, волебол тоглоод. Тэгсэн яасан байхнуу. Өнөөдөр майлж байна шд. Хамаг бие нил хөндүүр

  Заа тэгээд хэдэн зураг дарсын. Жаахан муу апраттай болхоор нээх гоё болку л байна. Гэхдээ зүгээрээ тгжийгаад нээх сайхан апрат авнаа гэцэн байгаа.Хэхэхэ

Төмөр зам. хэхэхэ. Ингээл алхаал баймаар. Хаана хаашаа хүрэх нь хамаагүй, хэзээ дуусах нь мэдэгдэхгүй, ганцаараа алхаал баймаар



Зөгийн. Аймар амьтан ч, бас л хөөрхөн юм байна лээ





Хар нь мойл, улаан нь үрэл гэсэн.





намаг юм уу замаг байх


Сайхан амарсаан. Одооо ингээд хүйтэн боллоо доо.