Tuesday, September 27, 2011

Багын найзууд

Өчдөр багын хэдэн нөхөдтэйгээ уулзлаа. Бид 4үүлээ нийлдийн. Нэгтэй нь бараг 1-р ангиасаа харин нөгөө 2-той нь 5-р ангиасаа найзалсын. Бид нээх тийм ч хөдөлгөөнтэй байгаагүйэээ. Зүгээр л энгийн л. Хааяа хамт гадуур явна. Намартаа нэг зугаалгаар явна. Тоглолт нтр үзнэ. Ангидаа гэхдээ хамгийн их инээдэг нь байсан. Би нэгэнтэй нь дунд салааны хамгийн урд харин нөгөө 2 маань хамгийн ард. Яагаад гэхээр тэр 2 нилээн өндөр байсын. Тэгээл хичээл дундуу захиа шидэлцээл бужигналдаал байжийдэг байсан. Хичээл тараад бид нар нэг очиж суудаг газартай. Сургуулийн ард байдаг жижкэн модон сандал. Их ч юм ярьдаг байждээ. Юугаа ч яриад байдаг байсын бүү мэд. Тэгээл байнга 4-үүлээ хэлхэлдээ л яваад байна. Манай анги тооны сонгоны анги байсын. Тэгээд нилээн олон охинтой байлаа. Ангийн охидын сониныг ээ. Эсвэл бид 4 ч сонин байж магад.Хэхэхэ. Гэхдээ л ангийнхаа охидтой бараг үзэл бодол нийлдгүй ч гэх юм уу нэг тийм байсан. Ангийнхаа бас хэдэн хөвгүүдтэй нийлдэг байсан. Сайхан тэнэдэг байждээ. 
Бид 4 одоо байнга уулзаад байж чаддаггүй. Жилд уулздаг өдрүүд мин яг тогтмол болцон. Нэгнийхээ төрсөн өдрөөр. За тэгээд тэмдэглэлт өдрүүдээр.Хэхэхэ. Аан бас нэгэндээ ямар нэгэн баярт мэдээ, зовлон гэх мэт гэнэтийн зүйлс дээр шуурхай авч уулздаг.Хэхэ. Хөгжилтэй миний 3 найз. 
Бид хэдэд хамт хийж үзээгүй ганц 2 зүйлс байна. Жишээлбэл хамт архидаж үзээгүй. Ууж байсан л даа. Гэхдээ бүр тасарч нтр юм болж байгаагүй. Тэгэж байгаад хамт байжийгаад тасартлаа уунаа гээд ярьцан байгаа. За тэгээд бид 4 энэ олон жилийн хугацаанд нэг ч удаа ам муруйж байгаагүй. Тэгэх ч шаардлага байгаагүй.
Бидэнд хөгжилтэй зүйлс олон бий. Нэг удаа жаахан байсымаа. 7,8-р ангид л байсын. Нэг тоглолт үзчээд гараад явжийгаад хэдэн танхай охидод дээрэмдүүлэх шахсан. Аз болж нэг өвөө тэд нарыг загнаад хөөж явуулж билээ.Тгсэн би айгаад баахан уйлаад. Тэр үед их л айж байсан санагдана. Гтл одоо инээд хүржий шд. Юунаас нь айсын болдоо. 

Яагаад энэ бүхнийг бичвээ гэхээр бдний нэг маань энэ бүтэнсайнд гадагшаа сургуульд сурхаар болоод өчдөр уулзсын. Найз залуу дээрээ очиж байгаа. Нэг бодлын сайхан тэрний мөрөөдөл биелэх гэж байгаа ч нөгөө бодлын ингээл бараг айлын гэргий болж байна даа. Бид хэд ярьж байсын. Хамгийн эхэнд хүнтэй суусан хүндээ ор бэлэглэнээ гэж. Хэхэхэ.Одоо тэгээд ямар гадагшаа явах гэж байгаа хүнд ор өгч явуулалтай нь биш. Ирхээр нь л өгчхөөс. 
Хамгийн сонин нь бид 4 хоорондоо уулзхаараа сэтгэлийн хөдөлгөөн мин багасчих шиг болдын. Яг амьдралаа илүү дутуу зүйлгүй ярилцдаг. Харин бусадтай би бол худлаа арзаганаж тоглодог. Энэ хэдтэйгээ л харин тэгэлгүй бодитоор ханддаг. 
Цаг хугацаа гэж үнэхээр хурдан юм аа. Биднийг 6-р ангид байхад нэг маань дүүтэй болсын. Тэр дүү бидний хувьд их ойрхон. Ер нь бидний гэр бүлүүд бидэнд илүү ойрхон дотно. Уулзхаараа нэг нэгнийхээ гэрийхнийг эхнээс авхуулаал асууж өгий шд. Тэгээд өчдөр юм яриад сууж байтал тэр дүүгийн талаар асуутал одоо 5-р анги англи хэл үзэж байгаа гэнээ. Хэхэхэ. Тэр жаахан хүүхэд 5-р анги гэхээр цаг хугацаа үнэхэээр хурдан юм аа. Тэрний эгч бид 2 1 байранд хамт байдаг  тэгээд өдөр хичээл тараад байрлуугаа алхаж байхад дүү нээх хөөрхөн цонхондээр зогсож байдаг байсын. Тэгээд бид 2-г гараараа даллаал орилоол байжийдаг жаахан хүүхэд байсан чин одоо 5-р анги гэнээ. 

За тэгээд хол газар эрдэм сурхаар явж байгаа найздаа Сайн яваад биеэ бодож яваарай гэж ахин дахин захий. Энийг уншихгүй ч гэсэн. Их зүйл сурч, их зүйл үзэж хараад цагыг хөгжилтэй  сайхан өнгөрүүлж ирээрэй. 4 жилийн дараа баяр хөөртэйгээр ахин уулзнаа. Тэр үед их зүйл өөрчлөгдсөн байх ч бидний нөхөрлөл Үүрд. 

No comments:

Post a Comment