Monday, December 5, 2011

Жилийн хамгийн гоё баяртай сарын мэнд

Хэхэхэ. Миний хамгийн дуртай сар. Хамгийн гоё баярууд болдог. Баярууд гээд олон тоон дээр байгаагийн учир болвоос Шинэ жил болон миний төрсөн өдөр. Хэхэхэ. 
Жаахан байхдаа нээрээ гайхдаг байсан шд. Юунд вэ гэвэл миний төрсөн өдөр 12 сарын сүүлээр болдын. Тэгээд төрсөн өдөр болхоор ёолк засаастай, хүмүс бэлэг өгөхдөө ёолкны тоглоом өгөөд байдаг байсын. Хэхэхэ. Би харин гайхаал. 3 юм уу 4 хүрдэг жил нэг хамаатны эгч 3 өнгийн боргоцоон хэлбэртэй орос тоглоом өгч байсын. Одоо болтол байдын. 
Яг ийм  орос тоглоомууд нээх гоё тэ. Цасан охин, өвлийн өвгөн. өлгийтэй охин, бөмбөлөгүүд, сансрын нисгэгч, боргоцой гээл зөндөө тоглоомууд. Одоо цөөхөн үлдсэн байналээ. Хархаар нээх гоё санагдаад байдын. 
Би чинь багадаа өвөө эмээ дээрээ бараг өссөн. Тэгээл 12 сар гараал гэрээ нэг сайхан цэвэрлэж байгаа л ёолкоо засдаг байлаа. Нилээн юм болноо. Манай ёолкны мод бүр хуучны 20,30 жил болцон мод байдаг байсын. Суурь нь бүр бага байхад дуу дугараад, эргэдэг байсын. Тэгээд яахавдээ суурь нь эвдэрцэн тогтоож босгох гэж бөөн юм болдог бсан. Хэхэ. Одоо ингээд бодоод бичсэн чинь өчигдөрхөн юм шиг өвөө мин хажууд мин байгаам шиг санагдаж байна. 
Харин бага дүүгээ гарсанаас хойш үнэнийг хэлхэд ёолкны мод засаж чадаагүй. Санхүүгийн байдал ер нь маш хүнд байсан ба эдийн засгийн хямрал яг манай гэрийг дайрсан 2 жил байлаа. Би сургуулиа төгсөөд ажилд ороод дүү ч томроод ээж ажлаа хийж эхлээд овоо эдийн засгийн хямралыг давж байтал ээж ........  . Тэгсэн өчдөр ах ёолкны мод авч өгөөд. Жаахан сонин санагдсан. Байрандаа нүүж орсноос хойш мод засаагүй юм чин. Хэхэхэ. Хамгийн инээдтэй нь ёолкны тоглоомоо лагерьт кантенертай хийгээд хав дарчиж. Очиж авчрах том ажил үлдсээн. Тэгээд засхаараа зургий нь оруулнаа. Миний бичкэн дүүдээ (би дүүгээ ингэж дуудийн.хэхэ) модоо хараагүй байгаа. Түрүү 7 хоногт 3 хоног семинарт явчаад ирсэн чин ханиад хүрчиж тэгээд нилээд хүнд байгаа болхоор ах, эгч 2-ыгоо хараад өг гээд явуулцан. Хагассайнаас гэртээ ирэх байх. Яг ирхэд нь модыг нь янзтай засаад тавьчий гэж боджийгоо. Хөөрхөн аягүй их баярлах байх. Хэхэхэ. Бүр нүдэнд харагдаад байхын. "Наа  чин минийх үү" гэх байхдаа. дандаа тэгдийн. Шинэ тоглоом авч  өгхөөр өөрийнхөө гарт барьчаал  "Наа чин минийх үү" гэдгийн. "Энэ", "наадах" гэх мэт орон зайн ойлголтууд арай толгойд нь ороогүй байгаам шиг байгаан. 

Одоо төрсөн өдрийнхөө багын дурсамжийг хальт бичих үү. Гэнэт санаанд орчлоо. Шинэ жилийн өмнө заалттай нэг зайсан гарч музей үздэг байсан нь миний т.өдөртэй холбоотой. Яагаад гэхээр аав ээж 2 мэдээж тусдаа амьдардаг байсан тул т.өдрөөр аав ирж дүү бид 2-г авч гадуур явдаг байсын. Тэгэээд бид 3-н очдог газар нь. Угаасаа тэр үед хаашаа ч явах байсыан. Тэр үед ч гэждэээ одоо ч бараг тийм л бгаа шд. Тэгээл т.өдөр гэдэг ойлголт бараг ийм л хүрээнд байдаг байлаа. Хэхэхэ. Тэгээд аав нээх ёс юм шиг торт, пэпси ундаа авч өгдөг байсан. Т.өдөр нэг иймэрхүү болдог байлаа шүүдээ.Хэхэхэ. 
Тэгсэн одооны т.өдрийн байдал бол жаахан  хүндэвтэр шд. Найзуудтайгаа нийлээд нэг газар орчий нтр гэнгуут хамаг газар пиг дүүрэн шүүдээ. Яадаргаатай шд. Тэхдээ тэгээл болдог л доо. Энэ жил тэгсэн яасан гээч яг т.өдрөөр байгууллагын шинэ жилийн баяр таарч байгаа. Гоё ч юм шиг, үгүй ч юм шиг.  

No comments:

Post a Comment