Friday, July 20, 2012

Сайхан наадчаад ирлээ.

За сайхан наадсан биздээ. Миний муу халтар блог. хэхэхэ. Эзэн нь мангар залхуу, мартамхай ч ингээл ороод ирэхээд байжийдын шд. Сайхан наадчаад ирлээ гэж. Өвөрхангайн Улаан Цутгалан, Төвхөн хийд гэсэн 2 гол маршруттай зугаалж байгаад ирлээ.Маш хөгжилтай паян ихтэй зугаалга болоод ирлээ. Хэхэхэ. Хотоос гараад эхний зогсоол болох Улаан цутгалангаас 60-аад км-ын наана жолоочдоо хаягдаад наасан. Бүхэл бүтэн арван хэдэн хүнийг хээр газар хэдэн айл бараадуулаад мурайд явчдаг хогийн гар байдаг л юм байна лээ дээ. Нээрээ жолооч нар чинь хагархай дугуйгаа  замын дундаас хаялгүй нөхөөд явдагдаа. Тэгсэн манай жолооч бол жинэхэнэ новш зан гаргасан даа. Хэхэхэ. Гэхдээ тэрний ачаар аялал минь маш зугаатай байлаа. энэ удаа өөрөө олигтой зураг авч чадсангүйээ. Апратныхаа зайг гээцэн. Утсаараа хэдэн зураг дарлаа. даанч яг гол газрууд дээр цэнэггүй болцон байлаа.хээхэх. нэг иймэрхүү жаахан бүтэл муутай л байлаа. гэхдээ so happy байлаа. 

За. Өвөрхангай аймгийн Элсэн тасархай. Үнэхээр гоё үзэсгэлэнтэй газар

Өвөрхангай аймаг

Өвөрхангай аймаг 

Та нар мэдэх үү. Би лав сая явахдаа мэдсэн. Зугаалга нтрээр удаан явахаар мах жаахан муудах гээд жаахан үнэр амт ордог шд. Тэрийг арилгахын тулд махаа хуурахдаа жижиг хэдэн ширхэг чулуу хийгээд хуурчдын байналээ. Тэгүүл амт үнэр зөв зүгээр. Нээрээ шүү. бид нар ингэж идсэн. хэхэхэ