Tuesday, September 27, 2011

Сонсоол баймаар нэг л тийм намуухан


Багын найзууд

Өчдөр багын хэдэн нөхөдтэйгээ уулзлаа. Бид 4үүлээ нийлдийн. Нэгтэй нь бараг 1-р ангиасаа харин нөгөө 2-той нь 5-р ангиасаа найзалсын. Бид нээх тийм ч хөдөлгөөнтэй байгаагүйэээ. Зүгээр л энгийн л. Хааяа хамт гадуур явна. Намартаа нэг зугаалгаар явна. Тоглолт нтр үзнэ. Ангидаа гэхдээ хамгийн их инээдэг нь байсан. Би нэгэнтэй нь дунд салааны хамгийн урд харин нөгөө 2 маань хамгийн ард. Яагаад гэхээр тэр 2 нилээн өндөр байсын. Тэгээл хичээл дундуу захиа шидэлцээл бужигналдаал байжийдэг байсан. Хичээл тараад бид нар нэг очиж суудаг газартай. Сургуулийн ард байдаг жижкэн модон сандал. Их ч юм ярьдаг байждээ. Юугаа ч яриад байдаг байсын бүү мэд. Тэгээл байнга 4-үүлээ хэлхэлдээ л яваад байна. Манай анги тооны сонгоны анги байсын. Тэгээд нилээн олон охинтой байлаа. Ангийн охидын сониныг ээ. Эсвэл бид 4 ч сонин байж магад.Хэхэхэ. Гэхдээ л ангийнхаа охидтой бараг үзэл бодол нийлдгүй ч гэх юм уу нэг тийм байсан. Ангийнхаа бас хэдэн хөвгүүдтэй нийлдэг байсан. Сайхан тэнэдэг байждээ. 
Бид 4 одоо байнга уулзаад байж чаддаггүй. Жилд уулздаг өдрүүд мин яг тогтмол болцон. Нэгнийхээ төрсөн өдрөөр. За тэгээд тэмдэглэлт өдрүүдээр.Хэхэхэ. Аан бас нэгэндээ ямар нэгэн баярт мэдээ, зовлон гэх мэт гэнэтийн зүйлс дээр шуурхай авч уулздаг.Хэхэ. Хөгжилтэй миний 3 найз. 
Бид хэдэд хамт хийж үзээгүй ганц 2 зүйлс байна. Жишээлбэл хамт архидаж үзээгүй. Ууж байсан л даа. Гэхдээ бүр тасарч нтр юм болж байгаагүй. Тэгэж байгаад хамт байжийгаад тасартлаа уунаа гээд ярьцан байгаа. За тэгээд бид 4 энэ олон жилийн хугацаанд нэг ч удаа ам муруйж байгаагүй. Тэгэх ч шаардлага байгаагүй.
Бидэнд хөгжилтэй зүйлс олон бий. Нэг удаа жаахан байсымаа. 7,8-р ангид л байсын. Нэг тоглолт үзчээд гараад явжийгаад хэдэн танхай охидод дээрэмдүүлэх шахсан. Аз болж нэг өвөө тэд нарыг загнаад хөөж явуулж билээ.Тгсэн би айгаад баахан уйлаад. Тэр үед их л айж байсан санагдана. Гтл одоо инээд хүржий шд. Юунаас нь айсын болдоо. 

Яагаад энэ бүхнийг бичвээ гэхээр бдний нэг маань энэ бүтэнсайнд гадагшаа сургуульд сурхаар болоод өчдөр уулзсын. Найз залуу дээрээ очиж байгаа. Нэг бодлын сайхан тэрний мөрөөдөл биелэх гэж байгаа ч нөгөө бодлын ингээл бараг айлын гэргий болж байна даа. Бид хэд ярьж байсын. Хамгийн эхэнд хүнтэй суусан хүндээ ор бэлэглэнээ гэж. Хэхэхэ.Одоо тэгээд ямар гадагшаа явах гэж байгаа хүнд ор өгч явуулалтай нь биш. Ирхээр нь л өгчхөөс. 
Хамгийн сонин нь бид 4 хоорондоо уулзхаараа сэтгэлийн хөдөлгөөн мин багасчих шиг болдын. Яг амьдралаа илүү дутуу зүйлгүй ярилцдаг. Харин бусадтай би бол худлаа арзаганаж тоглодог. Энэ хэдтэйгээ л харин тэгэлгүй бодитоор ханддаг. 
Цаг хугацаа гэж үнэхээр хурдан юм аа. Биднийг 6-р ангид байхад нэг маань дүүтэй болсын. Тэр дүү бидний хувьд их ойрхон. Ер нь бидний гэр бүлүүд бидэнд илүү ойрхон дотно. Уулзхаараа нэг нэгнийхээ гэрийхнийг эхнээс авхуулаал асууж өгий шд. Тэгээд өчдөр юм яриад сууж байтал тэр дүүгийн талаар асуутал одоо 5-р анги англи хэл үзэж байгаа гэнээ. Хэхэхэ. Тэр жаахан хүүхэд 5-р анги гэхээр цаг хугацаа үнэхэээр хурдан юм аа. Тэрний эгч бид 2 1 байранд хамт байдаг  тэгээд өдөр хичээл тараад байрлуугаа алхаж байхад дүү нээх хөөрхөн цонхондээр зогсож байдаг байсын. Тэгээд бид 2-г гараараа даллаал орилоол байжийдаг жаахан хүүхэд байсан чин одоо 5-р анги гэнээ. 

За тэгээд хол газар эрдэм сурхаар явж байгаа найздаа Сайн яваад биеэ бодож яваарай гэж ахин дахин захий. Энийг уншихгүй ч гэсэн. Их зүйл сурч, их зүйл үзэж хараад цагыг хөгжилтэй  сайхан өнгөрүүлж ирээрэй. 4 жилийн дараа баяр хөөртэйгээр ахин уулзнаа. Тэр үед их зүйл өөрчлөгдсөн байх ч бидний нөхөрлөл Үүрд. 

Monday, September 26, 2011

Намрын налгар өдрийн мэнд

Намар миний хамгийн дуртай улирал. Нэг л гоё нам гүм, тайван амгалан. Миний бага нас 1-р хороололд өнгөрсөн. Бага насны бүх л дурсамж тэнд байдын. Хэхэхэ. Тэгээд 1-р хорооллын сургуулиуд аягүй их модтой. Багсаасан багсаасан их. Тэгээл  яг намар болхоор сайхан шав шар болчдог байсан. Одоо ч гэсэн хэвээрээ. Хагассайнд сурч байсан дунд сургууль дээрээ зорин зорин ганцаараа очлоо. Нэг л нам тайван. Хүүхэд насны мин хөөрхөн хөөрхөн дурсамжууд. Багын хэдэн найзууд мин, ангийн хүүхдүүд, дунд ангийн багш хүртэл санаанд ороод гого байна лээ. Бүх зүйлс өөрчлөгдөөл байгаа. Гэтэл тэр хэсэгхэн газар намар зун хавар өвөл аль ч улиралд очсон яг миний дурсамжууд хэвээрээ. Бүр сүүлдээ хөөрхий муу нохойгоо хүртэл саналаа шд. Тэгээд утсаарааа ганц хоёр зураг авчийй гэсэн гэрэл гялбаад сайн харагдкү байсан чин баахан хөдөлгөөд авчиж. Гэхдээ онцгүй гарсан ч гэсэн хийчий. Тэ





  Ийм л шаргал улиралд дуртай хүн дээ. Газар унасан шаргал навчнууд дээр алхаад явхаар шар шар гээл дуугардаг. Жаахан байхдаа гэрээсээ сургууль, сургуулиасаа гэр хүртлээ тгээл мөн ч их алхсан даа. Одоо сайхан борооо орчуул бүр гоё болкоод байна. 

За тэгээд ойрд нилээн таг байлаа. Юм бичий гэхээр байнга нэг л сонин, стрест орцон хүн шиг байсан болхоор бичий ч гэж бодсонгүйээ. Бичих гэхээр дандаа нэг давчитсан хүний бодол бичигдкээд байсан болхоор л. Яг одоо намайг гаднаас мин харвал юу ч болоогүй, нээх сайхан инээсэн хүн байна. Гэтэл дотор тал мин гэж юу юу ч бодоод байгаан бүү мэд. Нэг л ганцаардсан хүн. Урьд нь таагүй зүйлс, сэтгэл зовоосон зүйлс байвал хэнд ё хамаагүй яриад сэтгэлээ онгойлгодог байсан бол одоо тэгэж чадахгүй байна. Хэн нэгэнтээ ярилций гээд найзуудтайгаа уулзсан ч нэг л сонин болоод. Ингэмээргүй байгаа ч би улам л хаалттай болсоор байна. Яах ёстойн болооооооо.

Monday, September 12, 2011

Дурсамж

Хэн намайг ийм болгов
Хэнд итгэхээ мэдэхгүй
Хэнд хандахаа мэдэхгүй
Хэнийг хайрлахаа мэдэхгүй
Хэнийг ч ойлгож чадахгүй

 Би угаасаа ийм хүн байсын болов уу
Эсвэл бурхны орныг хэтэрхий эрт зорьсон ээж минь үү?
Эцгийн хайраар дутаасан аав минь уу?
Ээжийг минь хэтэрхий эрт эрлэгийн оронд явуулсан эмч нар уу?

 Хэн намайг ийм болгов
Шударга бус хандагч амьдрал намайг ийм болгосон
Хэнд ч үл итгэх итгэлийг минь дэвэргэж
Хэнд ч зовлонгоо үрүүлэхгүй өөртөө байлга гэдэг байсан хатуу чанд ээж минь
Хэнийг ч ойлгохыг хүсэхгүй болсон аминчхан үзэл минь намайг ийм хүн болгосон

Шударга бус ч би амьдралд хайртай
Одоо надад хэцүү байгаа ч амьдрал чи надад
Ирээдүй, ирээдүйг минь илүү үнэ цэнэтэй болгож өгнө гэдэгт итгэдэг болохоор
Амьд байгаадаа амьдралд би хайртай

2011,05,12

PS:  Нийлээн бухимдсан стерестээ байх үедээ бичиж байсын байна. Би яруу найрагч бишээ. Зүгээр л тэр үеийн сэтгэл хөдлөл.

Wednesday, September 7, 2011

Анхны хайр

Заа хөө. Өнөөдөр бүр унтмаар өдөр байнаа. Өглөөнөөс хойш эвшээж суусаар байтал. тгээд хэдэн блогуудаар хэсэж явтал анхны хайр майрын талаар бичмээр санагдчлаа. Хэхэхэ. Би нэг ямар үзэлч гэдэг билээ дээ. Нэг тийм үзэлтэй хүн. Мангар бүрхэг үзэл тээ. Жаахан хуучимсаг ч гэх юм уу. Нэг тийм гял цал юманд дургүй. Юмыг байгаагаар нь бодитоор нь л мэдрэх дуртай. Амьдралд байгаагаар нь ханддаг гэх юм уу. Тэгэхээр одоо ямар үзэл болчвооо.Заза энэ ч яахаав. Гол зүйлрүүгээ орийдооо.

 Би нь өөрийгөө анхны хайртайгаа учраагүй гэж маш удаан эндүүүрч явжий. За бараг энэ чин 3,4 жил тэгэж бодож явсын биш үү.Тгсэн яасан байхнууу одоо бодохнээ. Учраад дуусцан байхнээ. Яагаад тэр үедээ хөөрхий Поль нь мэдээгүй вэ гэхээр энэ чин анхны хайр гээд хэн ч хэлээгүй байгаан. Хэхэхэ. Гхдээ уг нь хүмүүс чин хэлүүлтгүй өөрсдөө мэдцжн байдаг тэ. За ингээд хэн миний хайр байгаад би яаж тэрийгээ миний анхны хайр гэдгийг мэдсэн талаар бичий.

Миний анхны хайр миний бодлоор 10р ангид ирсэн юм шиг байгаан. Хичээлийн хаврын амралт дуусаад сүүлийн хичээлийн улирал эхлэж байхад Тэр манай ангид шилжиж ирсийн. Түүнийг би хочоор нь Рок гэчий. Бараг л миний өгсөн хоч байх. 2,3 сар л бид хамт нэг ангид хичээллэсэн ч одоо болтол маш сайхан найзууд. Бараг л анх хараал надад таалагдсан. Тэр үед рок сонирхдог гээл хүүхдүүд гэнэт үсээ ургуулалл нээх халтар халтар юм нар яваад байдаг байсын. Харин манай Рок шал ондоо. Байгаа байдал, үзэл бодол нь бусдаас шал өөр ялангуяа нүд хөмсөг бол аягүй лаг. Яаг л миний мөрөөдлийн ханхүү байлаа шд. Надад бас зүгээргүй байсым шиг байгаан. хэхэхэ. Яаж байгаад тийм сайхан найзууд болцийн бүү мэд. Ангийн хэсэг нөхдүүд бид хэд байнга гадуур хамт байцгаана. Нилээн найз болоод ирснийхээ дараа би шууд хэлцэн. Гхлдээ чи надад таалагддаг байсан гэж. Поль нь жаахан шударга талдаа_ Ялангуяа тэр таалагдсан залуу нтрээ бол. Хихихи. Тгхд надад юу гэж хэлснийг нь би санадаггүийн. Тийм ой муу шд. Тэгэээд бид 2 бараг жил хагас мсж бичилддэг байнга уулздаг байсан. Тгэээд бас л нэг мэдхэд зүгээр таг чиг болцгоосон. Тэр одоо найз охинтой. Бараг нэг гэрт орцон. Тэрийг анх бол таалагддаг гэж бодож байгаад дараа нь сайн сайхан найзууд гэж боддог байсан бол одоо бол Анхны хайр мин гэж бодож байна. Яагаад гэвэл уйдаж ганцаардсан үедээ тэрийг над дээр ирээсэй гэж боддог. Баяр жаргалтай байсан ч тэрийг хамт байгаасай гэж хүсдэг. Ер нь бол ганцаараа байгаа үедээ заавал тэрийг хэсэгхэн секунд ч гэсэн боддог. Залуучуудтай уулзаж танилцуул заримдаа тэрэнтэй харицуулдаг. 

Тэрэнтэй байсан сайхан мөч бол хэзээ ч мартагдхааргүй үнэт мөч минь 200,, оны  Playtime. Би нь рок хөгжмөнд дуртай. тэгээд Playtime-ийг үзэх бүрч дуртай. Өөрийнхөөрөө сайхан хэн ч сааад болкү, салхинд дуртай хөгжмөө сонсоод найзуудтайгаа юу хүссэнэээ хийж болдог үе шүү дээ.Үсэрч харайж орилж хашгирч харааж дуулж ууж болдог газар. Хэхэхэ. Найзуудтайга жил болгон явдын. Тэр нэгэн Playtime-аар бид 2 хамт байж таарсан. Хамттаа бүжиглэж хамтдаа дуулж байсан. Намайг тэврээд хамтдаа сонссон тэр л хөгжим, тэр л хамтлагууд. Хэзээ ч мартаж чадахгүй байх. Тэр намайг угаасаа найз гэдэг утгаараа, дүү гэдэг утгаар л надтай харилцдаг байсан байх. байх ч гэж угаасаа тийм байсан. ОДоо ч тийм байгаа. Тгсэн мөртлөө хааяаа надад маш их горьдлого төрүүлдэг байсан. Надаа бас сайн юм шиг нэг тийм аяг гаргадаг. Гэнэт дуудаж 2уулахнаа уулзана. Ямар ч шалтгаангүй дуудаж уулзчаад ганц тамхи татчаад буцаад явна.    Надад зориулж шүлэг бичиж өгнө. Намайг жижкэн гэж байнга дооглодог мөртлөө жижкэн биенд мин зориулж шүлэг бичиж өгнө. Ингээл би гайхаал явсаар байгаа л бид 2 хөндийрсөн гэхэд хэцүү, хөндийрөөгүй гэхэд хэцүү болцон. Гхдээ би тэрэнд маш их итгэдэг. Би ямар нэгэн тусламж гуйхад хамгийн түрүүнд ирэх хүн гэдэгт. Ээжийн ажил явдлаар ч гэсэн хамгийн түрүүнд л ирсэн. Ингээд бодхооор анхны хайр мин мөн байгааз.


Нээрээ сонинооос энэ талаар би нэг ч хүнд хэлж байгаагүйн байна шд 










Заа ингээд эцэст миний хайрын мөрөөдөл. хэхэхэ. та нар анзаарвуу. дандаа далайн эрэг байгааз. Би нь хуримынхаа бал сарыг аль нэг далайн эрэг дээр өнгөрүүлнэ дээ гж боддын. 

Monday, September 5, 2011

Амралт сайхан биздээ

Зээ хөө Поль нь сайхан амарчаал ирлээ. Намрын нээлт зуны хаалт хийчээд ирлээ. Ажлын хэсэг нөхөдтэй булагнаад. Зарим нэг сонин хүнүүсийг жийнээ гээд ажлын томчууд. хэхэхэ. Тгсн би нь бас хэрэгтэй хүн юм шиг байна шд.Чамайг авч явнаа гэхээр нь дагаж намирчаад ирлээ. Хэхэхэ. Манай ажил чинь 50д ажилчинтай, тгээд сая 9 хүн явсан гэхээр аймар булагнасан байгааз. Хамгийн гол нь ажлын ах нутгаасаа тарвага авчирсын тэрүүгээр нь боодог хийх зорилготой явсын. Би урьд хэлж байсандаа. Хөдөө гадаа нээх явж байгаагүйээ гэж. Энэ жил чин харин үзсэн харсан, идсэн уусан зүйл ихтэй жил боллоо.
               Анх удаа Тарваганы боодог идлээ шд.
Нээрээ Эрхий мэргэний үлгэр үнэн юм байна лээ шд. Гарынх нь сарвуу 4 хуруутай(хуруу гэж болдын бол уу. Одоо хуруу л гэх байх тэ), хөлийн сарвуу нь 5 хураатайн байна лээ. Сайхан амттайн байналээ. 

  Ажлыхан бол аймар ууж байгаам чинь. Дээрээс майр шахы шд. Би нь ямар ууж чадах биш. Байнгын зугтаастай. Нээрээ янз бүрийн харшил байдагдаа. Архины харшил гэж байдаг байх тэ. Алкахол ч гэх юм уу. Би яг тэр харшилтай байхаа. Алкахолтой юу ч уусан аймар улаагаад, дотор давчтаад, бие загатнаад балардын шд. Одоо найзууд мэддэг болцон болхоор гайгүй нээх шахаж нтр болку. Ажлыхан л одоо аягүй хэцүү байнаа. 
 
 Нээрээ аймар ядарсан. 5дахид ажил тараал шууд явсын. Тгээд нилээн оройхон очоод өглөө 5 хүртэл ууж идэж бүжиг таанц эргэсээр байгаад унтаад өглөө 10 гэжийхад босоод тойрон аялал хийсэн.Тэгээд 2 гэжийхад ирээд баахан тоглолоо л шд. сагс, волебол тоглоод. Тэгсэн яасан байхнуу. Өнөөдөр майлж байна шд. Хамаг бие нил хөндүүр

  Заа тэгээд хэдэн зураг дарсын. Жаахан муу апраттай болхоор нээх гоё болку л байна. Гэхдээ зүгээрээ тгжийгаад нээх сайхан апрат авнаа гэцэн байгаа.Хэхэхэ

Төмөр зам. хэхэхэ. Ингээл алхаал баймаар. Хаана хаашаа хүрэх нь хамаагүй, хэзээ дуусах нь мэдэгдэхгүй, ганцаараа алхаал баймаар



Зөгийн. Аймар амьтан ч, бас л хөөрхөн юм байна лээ





Хар нь мойл, улаан нь үрэл гэсэн.





намаг юм уу замаг байх


Сайхан амарсаан. Одооо ингээд хүйтэн боллоо доо.

Friday, September 2, 2011

Чамд

Өглөө бүр чамаас ирдэг сайхан үгтэй мессежүүд
Хойшид ирэх нь улам багасч ирэхээ болих ч
Өглөө болгон  унших дуртай
Чамд хайргүй ч надад хайртайг чинь мэдрэх сайхан
Уучлаарай, баярлалаа гэдгээс өөр юу ч өгөөгүй
Надад яагаад хайртай гэж ......
 

PS: Одоо ирэхээ байцан. хэхэхэ

Thursday, September 1, 2011

Зээ хөө

Зээ амьдрал сайн биддэээ. Би нь нохой тэжээмээр байнаа.  Би нь 2 нохой тэжээж байсын шд.

Эхнийх нь Немц овчарк.

Нэрийг нь Рекс гэдийн. Одоо Өмнөговьд байгаа.  Ахтайгаа хамт тэжээдэг байлаа. 2 жил хагас хамт байлаа. Тэгэж байтал манайх нүүгээд нохой маань ахтай үлдсийн. Тэгсэн чин яасан байхнуу, ахын том хүү гараад. Гэхдээ нэг хүүхэд дажгүй гээл болж байсан чин 2дах хүүхэд гарцан тэгээл барахаа байгаад хүнд өгцөн. Би авы гэсэн чин ээж бас мамалкаад дургүйцээд. Аягүй ухаантай хөөрхөн нохой байсийн. Хэхэхэ.Бодхоор л инээд хүрээд байдийн.
  Манай лагерийн байшин зуны жижкэн байшин. Манай Рекс зэрлэг их юм иддийн.Тэгээл шөнөжин унгана. Хахаха.Яджийхад бараг тэврэлдээл унтаж байгаам чин. Тэр үнэр танар бол ёоо зүгээр алж байгаам чин. Үнэн залхуу. газар пэд гээл уний шд.Үнэн алиа яг хүн шиг. Толгойг нь бариал массаж нтр хийнгуут хурхираад унтчина. Ах бид 2н нэг нь ийш тийшээ явчуул санаа алдаал хэвтээд байна. Яг хүн шиг санаа алддийн. Тэгэд манайх нүүгээл би байнга очиж чадкү байжийгаал нэг очно. Тэгэнгуут архираал аягүй уурлаж нтр. Нээх хөөрхөн эхлээд архираал уурлаж байснаа тэгээл дагаал  яваад байна. Аа тэгээд бас хүн их өднөөө. Муугаа мэдкү. Газар хажууд нь хэвтэж байнгуут хөлөөрөө хөшиглөнө. хувцаснаас хазна. арьс хазна. янз үзэж өгий шд. Ах бид 2н хамгийн дуртай, ганц Рексийг уурлуулж бахаа хангадаг зүйл нь чихийг цэвэрлэх. Хахаха. Үнэн хөгжилтэй юм болдог байлаа шд. За тэгээд усанд оруулах гэдэг чин бараг л өөрөө усанд орсонтой адил зүйл болдог байлаа шд.

2 дах нь Кавказ овчарк
Зааа энэ нохойг үнэн санаадгүй байж байгаад авсын. 2 сартай нялх амьтан авч байлаа. Дараа тэгэж байгаад нялхынх нь хөөрхөн зурагнуудыг хийнээ. Энэ дээр байгаа зураг манай нохойных биш шүү. хэхэхэ. Ёстой нэг жаахан байхдаа үнэн бөөрөнхий л нохой байлаа шд.Тэгэд усанд оруулангуут жижкэн туранхай хугарах гэж байгаам шиг болчдог. Аймар идимхий нохой шд. Ээж нэг ахтай хамт явж байгаад ахын шахалтаар авцан. Манай дүү арай гараагүй байсын. Хэхэхэ. Энэний хувьд би бол хүн биш, юу ч биш байлаа шд. Хахаха. Яагаад гэхээр ингэдэг байсын. Надтай хамт гэрт үлдээл ээж гадагшаа явангуут ирэн иртэл нь хаалганы хажууд гаслаад байжийдаг бйалаа ш. Намайг дуудаж муудангуут үнэн авч хэлэлцкү шд. Одоо аймар том болоод гэртээ тэжээж барку болоод, дээрэс нь хөөрхйи халуудаж малуудаад байхаар нь эгчийндээ өгцөн.    


Одоо харин жижкэн хөөрхөн нохойтой болмоор бйана. Дүүгээ бас бодоод байгаа хүүхэд бага байхаасаа амьтантай ойрхон өсвөл ирээдүйд ан амьтан байгаль дэлхийгээ хайрладаг болно гэж боддын.Хэхэхэ. Өчдөр тэгээд баахан амьтны гэсэн тодотголтой дэлгүүрээр орлоо. Амьтны хэрэглэл байхаас биш амьтан нь жаахан ховорхон байх шиг байна. Тэгээд байгаа хэдэн амьтан нь нохой, муур, тоть, хэдэн хулгана, туулай, загас гэх мэт. Миний сонирхолд одоо Спанел байна. ОДоо том нохой авкуээ. Дүүгийн л нохой болох юм чин гэж бодоод байган.
Тэгсэн бензиний үнэ дагаад нохойны үнэ бас өсчиж хэхэхэ. өнгөрсөн жил 60тай байгаад байх шиг байсан чин юу вээ 100 болцон байна шл.хэхэхэ. тгсн мөртлөө нээх хөөрхөн нохой байхкү байнлээ. За удку хөөрхөн нохой авчхаараа хэлнээ.
Нээрээ манай дүү: Айнаа нохой авкү, гөлөг авна гээл дайраад байгаа. Хэхэхэ.