Wednesday, August 24, 2011

Ойрын үед

За тэгээд амьдрал сайхан үргэлжлээл байхын.Би нь бас сайхан яваал байхын. Нээрээ 1 долоо хоногт 3 кино үзжээ. Би сонин нэг юм хийхгүй бол хэдэн сараар ч хамаагүй хаячина. Тэгэж тэгэж нэг юм эхэлчүүл тэгээл нилээн удаан үргэлжлүүлчдийн.Шал сонин. 

   Жишээ нь: Хамгийн сүүлд кино театрт 11 сард байхаа "Татар ажиллагаа" үзсийн байгаан. Хөөрхөн кино шүү. Аягүй алаан хядаан дээрэм тонуул гархын байх гэсэн чинь баахан инээсээр байгаал гарч ирсий шдэ. Нээх инээдтэй. Энийг уг нь нэг залуутай үзсийн.Хахаха. Анхны болзоорхуу юм байсын.Тгсэн би тэрийг анзаарах манатай киногооо гөлөрч инээсээр байгаал худалч хүнд дуусахад хажуудаа нэг хүнтэй явжийгагаа санасий шд.хэхэхэ


  Тэгсэн түрүү 7 хоногоос юу нь таарсын гэнэт л киног угсруулаал явжийна.  За тэгээд эхнийх нь 
Нээрээ анхны 3D гээр үзсэн кино юм байна шд. Ийм л хоцрогдмол амьтан байнадаа гэж. 3D чин сайхан юм байналээ. Тэр усан доогуур явжийгаа нтр бол аягүү аягүү байлээ.Сайхан залууу шүүү (аягүү гэнэт тээ). Төгсгөл нь жаахан сонин санагдсан. 2-р анги байгаа л юм шиг байналээ. Гаруул үзнээ. Юу ч гарч магад.

Бас хөөрхөн кино байлээ. энэ охин чин нөгөө Дакота Файнины дүү юм байлээ шд. Аягүя адилхан юм байлээ. 

Хэхэхэ. Энэ бас аягүй кино байналээ. Хэхэхэ. нэг юм гайхаад кинон дээр хүнүүс нь шороо нтртэй хутгалдаад халтар болцон мөртлөө аягүй лаг харагдаал тэр нь бараг өөрийг нь чимээ л. тгсэн манайхан нэг халтартуул үнэн авралгүй тэ. Эсвэл гадаадын шороо нтр ондоо байдын бол ууу. Хахаха. Үзжийхдаа гол дүрийн залууг хараал халтар болцон байгаа нь хүртэл зохичих юм даа л гэж боджийлоо шд. 

Сониноос надаа яг таалагддаг төрөл жанар гэж байхгүй. Хүнүүс шиг кино фанат биш. Тийм болхооор энэ кино ийм тийм гэж ч мэдкү. Зүгээр аятайхан санагдсан ямар ч төрлийн киногооо үздэг. Ганц үзэж чаддаггүй нь аймшигийн кино. Тэр тусмаа кино театрт бол хэзэээ ч үгүй шүү дээ.  


За ингээд маргааш нөгөөдрөөс Harry Potter үзнэ. Өнөө орой ч үзчиж магад. Ийм нэг сонин зуршилтай хүн байнада. Одоо тгээд Поттерийгоо үзчүүл мөд кино үзкү. 


Төлөвлөгөө ёсоор бол 2011,11,18-нд Breaking Down. Даанч хөөрхий миний эх оронд хэзээ нээлтээ хийхийн бүү мэд. Гхдээ бас Өргөө, Тэнгис 2 маань ажлаа сайн хийж байгаа болхоор гайгүй байхаа гэж бодож байгаа шүүү. Бөөн найдвар байна шүү 2ооо нтр. Яджийхад энэ эхний парт нь гэж байгаа. хэзээ бас 2 н гархын байгаан бүү мэддэээ. Хэхэхэ. Би нээрээ нэг хэсэг Twilight-аар үнэн амьдарсы шд. Номы н уншаал гарсан ангиудыг нь алгасалгүй үзээл. Хамгийн уйгагүй хүлээж байгаа кино минь дээээ. Поттерт дуртай ч арай ч ингэж гүн ороогүй гэж байгаа. Нээрээ ямар кино номо гүйцдэггүй үнэн юм байналээ. 

Friday, August 19, 2011

Элийрэл


 

Инээдтэй инээдтэй
Инээгээл баймаар
Элийрээл баймаар
Эргүүтээл байжиймаар өдөр байна дааа








Tuesday, August 16, 2011

Дэмий

Өнөөдөр чин аягүй сонин өдөр байнаа. Ажил ч хиймээргүй. Өдөржингөө л дэмий нэтээр хэслээ. Бүр хэсэх ч сонирхолгүй болжий шдээ. Тэгээд муу блог руууга ороод юм бичжий гэхээр бичих юм олдкүийн. Нэг бодлын аягүй завгйү амьдруул бас гоё байхаа.

Яг энэн шиг хичээлээ хийгээл суужийх бас сайхан шүү.Гхдээ яг хийхэрэ ядаргаа л даа. хэхэхэ

 Өчдөр гэнэт сурмаар санагдаад. Өчдөр ч арай биш ээ. Аль дээрээс хойш бодогдож байгаан. Бага дүү жаахан болхоор оройн цагаар дүүтэйгээ цагийг өнгөрөөсөөр байгаад таардаг болхоор өдрийн цагаар сурах болоод байдаг. Хэхэхэ. хүн чин эхлээд өдрийн ангийг сонирхдог байтал би шууд оройн анги л сонирхоэ нтэр. Өдрийн анги угаасаа худлаа ажлаа яалтай билээдээ тэ.  Тэгээд эчнээ анги гэж байдын байна. Уг нь их боломжийн юм аа. Хичээл эхлэхээр хэд хоног хичээллээд бие даалт авчдын байна. Тэгээд хичээл амрах дөххөөр шалгалтаа өгчдийм шиг байна. Ингэж л ойлголоо. Зөв ойлгосон уу үгүй юу сайн мэдэхгүй байна. Тэгээд одоо яг ямар чиглэлээр сурах вэ гэдэг нэг том асуудал тулгараад байжийнаа. 2 сонгол байна. Нэг нь сэтгэл зүйч, нөгөө нь англи хэлний орчуулагч. одоо гайхаал байжийна.

 

Monday, August 15, 2011

Бухимдал.

  Гадаа ахиал бороо орж байна. Бороонд дуртай ч шал дургүй хүргэсэн өдөр байна. яагаад гэсэн шалтгааныг тайлбарлавал миний амьдралд хамгийн том өөрчлөлт гарсан 2011,01,23ны өдрөөс эхлээд өнөөг хүрсэн амьдарлаа ярих хэрэг гарах гээд.

  2011,01,23ны өдөр хар толбо болсон өдөр. хэзээ ч мартаж чадахгүй, мартаж болохгүй өдөр. Энэ өдөр ээж минь бид бүгдийн нүдэн дээр өөд болсон. Амьдралтай мөн их тэмцэж арай гэж аврагдлаа гээд санаа амарсны дараа 5 минут ч бололгүй биднийг тодруулбал 3 хүүхдээ энд үлдээгээд явсан.

  Амьдралын өнгө энэ өдөр, энэ өдрөөс хойш хар бараан болсон. Миний бага дүү одоо 2 нас гарантай. Том дүү их сургуульд сурдаг. Хэцүү байсан. Бид 3т. Гэртээ оролгүй 7 хоносон. орох сонирхол ч байгаагүй. Эмээгийндээ л нуугдсан. Гхдээ гэр орон гэдэг юугаар ч сольшгүй тав тухтай газар гэдгийг маш их ойлгосон. Бага дүү мин тэр үед 1,7сартай л байсан. Ээж мин гэнэт өвдөөд 2010,12,31нд эмлэгт хэвтсэн. Хөөрхий дүү шууд мээмнээсээ гарсан. Шөнө унтаж чадахгүй 2,3 өнгөртөл уйлна. Анхнаасаа мээмээ идсэн болхоор угжны сүү уухгүй. Гхдээ энэ бүхэн одооо бүгд ард хоцорсон. Дүү бид 3 шинэ амьдарлтайгаа дасан зохицсон. Урд нь ээж минь бүгдийг хийдэг байсан бол би одоо бүгдийг хийдэг. Ээжийн мин нэг чанар байдаг. Юу ч үгүй хоосон байсан ч хүнээс гуйдаггүй.  Энэ чанар одоо бид 3т үлдсэн. Хэнээсээ  ч гүйхийг хүсдэггүй. Бид 3н л амьдрал шүүдээ.
 Одоо аавыг мин гайхаж байна уу. Аав гэж хүн амьдрала, ээжийг минь, дүү бид 2г архиар сольсон хүн. Арчаагүй нэгэн. Архи уудагч гэсэн аавыгаа ингэж хэлж болкү гэж хүмүүс хэлдэг л юм.  Хэлкү гээд яахын. Охиных нь төрсөн өдөр болж байхад залгаад мэнд хүргэхийн оронд залгангуутаа мөнгө нэхэх хүнийг яах ёстойн. Бага дүүгийн аав гэж хүн байгаа. Яахав боломжийн амьдралтай ч ээж мин намайг болон том дүүг мин бодсоор байгаад нэг гэрт орж чадаагүй. Харин хүүхэдтэй болоход нь бид  их баяртай байсан. Одоо ч бид 2т дүүг мин үлдээгээд явсанд нь баярладаг. Хэрвээ бид 2 2уулахнаа үлдсэн бол жинхэнэ дэмий болсон байх байсан байх. Дүүгийн аав монголд нээх байгаад байдгүй. хөөрхий энд ирхээрээ орж гараа л тусалж дэмжээл явдаг.  (Одоо энэ бүхэн уг нь зөвхөн дурсамж болсон ч яг бичсэн чинь уйлмаар санагдаж, хоолой зангирчийна.)

 Одоо харин гол бухидлаа бичий. Ээжийн ах дүүс их сайн хүмүүс. бид 3т маш их тус болдог. Гхдээ бид 3 хэнээс нь ч мөнгө гуйж байгаагүй. Тэгэх ч шаардлага байхгүй л дээ. би ажилтай болхоор.  Ер нь л ээж мин гэрийнхээ ганц сор нь байсан. хүнтэй хэл амааа амархан ололцоно. илүү дутуу зан байхгүй.нээх шунал нтэр ч байхгүй. байгаа юмандаа сэтгэл хангалуун. дутагдаж гачигдуул хэнд ч саад болохгүй гээд  хэнээс ч гүйхгүй. хүнд тусархуу тийм хүн байсан болхоор хүмүүс тэр чинээгээрээ бид 3т тусалдаг. Гэхдээ гол нь хүмүүс ах эгч нар амьдралд мин хэтэрхий оролцоод байна. Уг нь хэлж зөвлөх нь зөвч одоо арай биш ээ. Би юу гэж хэлхээ ч мэдэхгүй байна.  .
 Энэ үед би дуугай л үгийг нь сонсдог.хэхэхэ.Энэ л зөв байхдаа.