Wednesday, September 7, 2011

Анхны хайр

Заа хөө. Өнөөдөр бүр унтмаар өдөр байнаа. Өглөөнөөс хойш эвшээж суусаар байтал. тгээд хэдэн блогуудаар хэсэж явтал анхны хайр майрын талаар бичмээр санагдчлаа. Хэхэхэ. Би нэг ямар үзэлч гэдэг билээ дээ. Нэг тийм үзэлтэй хүн. Мангар бүрхэг үзэл тээ. Жаахан хуучимсаг ч гэх юм уу. Нэг тийм гял цал юманд дургүй. Юмыг байгаагаар нь бодитоор нь л мэдрэх дуртай. Амьдралд байгаагаар нь ханддаг гэх юм уу. Тэгэхээр одоо ямар үзэл болчвооо.Заза энэ ч яахаав. Гол зүйлрүүгээ орийдооо.

 Би нь өөрийгөө анхны хайртайгаа учраагүй гэж маш удаан эндүүүрч явжий. За бараг энэ чин 3,4 жил тэгэж бодож явсын биш үү.Тгсэн яасан байхнууу одоо бодохнээ. Учраад дуусцан байхнээ. Яагаад тэр үедээ хөөрхий Поль нь мэдээгүй вэ гэхээр энэ чин анхны хайр гээд хэн ч хэлээгүй байгаан. Хэхэхэ. Гхдээ уг нь хүмүүс чин хэлүүлтгүй өөрсдөө мэдцжн байдаг тэ. За ингээд хэн миний хайр байгаад би яаж тэрийгээ миний анхны хайр гэдгийг мэдсэн талаар бичий.

Миний анхны хайр миний бодлоор 10р ангид ирсэн юм шиг байгаан. Хичээлийн хаврын амралт дуусаад сүүлийн хичээлийн улирал эхлэж байхад Тэр манай ангид шилжиж ирсийн. Түүнийг би хочоор нь Рок гэчий. Бараг л миний өгсөн хоч байх. 2,3 сар л бид хамт нэг ангид хичээллэсэн ч одоо болтол маш сайхан найзууд. Бараг л анх хараал надад таалагдсан. Тэр үед рок сонирхдог гээл хүүхдүүд гэнэт үсээ ургуулалл нээх халтар халтар юм нар яваад байдаг байсын. Харин манай Рок шал ондоо. Байгаа байдал, үзэл бодол нь бусдаас шал өөр ялангуяа нүд хөмсөг бол аягүй лаг. Яаг л миний мөрөөдлийн ханхүү байлаа шд. Надад бас зүгээргүй байсым шиг байгаан. хэхэхэ. Яаж байгаад тийм сайхан найзууд болцийн бүү мэд. Ангийн хэсэг нөхдүүд бид хэд байнга гадуур хамт байцгаана. Нилээн найз болоод ирснийхээ дараа би шууд хэлцэн. Гхлдээ чи надад таалагддаг байсан гэж. Поль нь жаахан шударга талдаа_ Ялангуяа тэр таалагдсан залуу нтрээ бол. Хихихи. Тгхд надад юу гэж хэлснийг нь би санадаггүийн. Тийм ой муу шд. Тэгэээд бид 2 бараг жил хагас мсж бичилддэг байнга уулздаг байсан. Тгэээд бас л нэг мэдхэд зүгээр таг чиг болцгоосон. Тэр одоо найз охинтой. Бараг нэг гэрт орцон. Тэрийг анх бол таалагддаг гэж бодож байгаад дараа нь сайн сайхан найзууд гэж боддог байсан бол одоо бол Анхны хайр мин гэж бодож байна. Яагаад гэвэл уйдаж ганцаардсан үедээ тэрийг над дээр ирээсэй гэж боддог. Баяр жаргалтай байсан ч тэрийг хамт байгаасай гэж хүсдэг. Ер нь бол ганцаараа байгаа үедээ заавал тэрийг хэсэгхэн секунд ч гэсэн боддог. Залуучуудтай уулзаж танилцуул заримдаа тэрэнтэй харицуулдаг. 

Тэрэнтэй байсан сайхан мөч бол хэзээ ч мартагдхааргүй үнэт мөч минь 200,, оны  Playtime. Би нь рок хөгжмөнд дуртай. тэгээд Playtime-ийг үзэх бүрч дуртай. Өөрийнхөөрөө сайхан хэн ч сааад болкү, салхинд дуртай хөгжмөө сонсоод найзуудтайгаа юу хүссэнэээ хийж болдог үе шүү дээ.Үсэрч харайж орилж хашгирч харааж дуулж ууж болдог газар. Хэхэхэ. Найзуудтайга жил болгон явдын. Тэр нэгэн Playtime-аар бид 2 хамт байж таарсан. Хамттаа бүжиглэж хамтдаа дуулж байсан. Намайг тэврээд хамтдаа сонссон тэр л хөгжим, тэр л хамтлагууд. Хэзээ ч мартаж чадахгүй байх. Тэр намайг угаасаа найз гэдэг утгаараа, дүү гэдэг утгаар л надтай харилцдаг байсан байх. байх ч гэж угаасаа тийм байсан. ОДоо ч тийм байгаа. Тгсэн мөртлөө хааяаа надад маш их горьдлого төрүүлдэг байсан. Надаа бас сайн юм шиг нэг тийм аяг гаргадаг. Гэнэт дуудаж 2уулахнаа уулзана. Ямар ч шалтгаангүй дуудаж уулзчаад ганц тамхи татчаад буцаад явна.    Надад зориулж шүлэг бичиж өгнө. Намайг жижкэн гэж байнга дооглодог мөртлөө жижкэн биенд мин зориулж шүлэг бичиж өгнө. Ингээл би гайхаал явсаар байгаа л бид 2 хөндийрсөн гэхэд хэцүү, хөндийрөөгүй гэхэд хэцүү болцон. Гхдээ би тэрэнд маш их итгэдэг. Би ямар нэгэн тусламж гуйхад хамгийн түрүүнд ирэх хүн гэдэгт. Ээжийн ажил явдлаар ч гэсэн хамгийн түрүүнд л ирсэн. Ингээд бодхооор анхны хайр мин мөн байгааз.


Нээрээ сонинооос энэ талаар би нэг ч хүнд хэлж байгаагүйн байна шд 










Заа ингээд эцэст миний хайрын мөрөөдөл. хэхэхэ. та нар анзаарвуу. дандаа далайн эрэг байгааз. Би нь хуримынхаа бал сарыг аль нэг далайн эрэг дээр өнгөрүүлнэ дээ гж боддын. 

2 comments:

  1. Мхм/толгой дохив/ анхны хайр чинь мөн бн. Сайн залуу бшт. Хөндийрчдөг нь жоохон тийм бждээ тээ, чи хандыг нь ойлгоогүй юмуу, ккк. Кү ээ би одоо сайн болчуул ингэж зоригтой хэлж чадкуу бх даа :D зоригтой ийн.

    би одоо бас анхны хайртайгаа учирсануу гү юу гэдгээ бодож үзэх хэрэгтэйм бн шүү. хүн хэлкүү бол дүнкүү мэдкүү ийн тэ :P

    ReplyDelete
  2. хэхэхэ, анхны хайрынхаа талаар бичээрэй. Чинийх бас ирцэн л байгаа байхдаа.

    Тэр залуу маань миний бодлоор анхны хайртай нийлсэн.Тхээр бас гоё байгааз

    ReplyDelete