Monday, September 12, 2011

Дурсамж

Хэн намайг ийм болгов
Хэнд итгэхээ мэдэхгүй
Хэнд хандахаа мэдэхгүй
Хэнийг хайрлахаа мэдэхгүй
Хэнийг ч ойлгож чадахгүй

 Би угаасаа ийм хүн байсын болов уу
Эсвэл бурхны орныг хэтэрхий эрт зорьсон ээж минь үү?
Эцгийн хайраар дутаасан аав минь уу?
Ээжийг минь хэтэрхий эрт эрлэгийн оронд явуулсан эмч нар уу?

 Хэн намайг ийм болгов
Шударга бус хандагч амьдрал намайг ийм болгосон
Хэнд ч үл итгэх итгэлийг минь дэвэргэж
Хэнд ч зовлонгоо үрүүлэхгүй өөртөө байлга гэдэг байсан хатуу чанд ээж минь
Хэнийг ч ойлгохыг хүсэхгүй болсон аминчхан үзэл минь намайг ийм хүн болгосон

Шударга бус ч би амьдралд хайртай
Одоо надад хэцүү байгаа ч амьдрал чи надад
Ирээдүй, ирээдүйг минь илүү үнэ цэнэтэй болгож өгнө гэдэгт итгэдэг болохоор
Амьд байгаадаа амьдралд би хайртай

2011,05,12

PS:  Нийлээн бухимдсан стерестээ байх үедээ бичиж байсын байна. Би яруу найрагч бишээ. Зүгээр л тэр үеийн сэтгэл хөдлөл.

No comments:

Post a Comment