Monday, September 26, 2011

Намрын налгар өдрийн мэнд

Намар миний хамгийн дуртай улирал. Нэг л гоё нам гүм, тайван амгалан. Миний бага нас 1-р хороололд өнгөрсөн. Бага насны бүх л дурсамж тэнд байдын. Хэхэхэ. Тэгээд 1-р хорооллын сургуулиуд аягүй их модтой. Багсаасан багсаасан их. Тэгээл  яг намар болхоор сайхан шав шар болчдог байсан. Одоо ч гэсэн хэвээрээ. Хагассайнд сурч байсан дунд сургууль дээрээ зорин зорин ганцаараа очлоо. Нэг л нам тайван. Хүүхэд насны мин хөөрхөн хөөрхөн дурсамжууд. Багын хэдэн найзууд мин, ангийн хүүхдүүд, дунд ангийн багш хүртэл санаанд ороод гого байна лээ. Бүх зүйлс өөрчлөгдөөл байгаа. Гэтэл тэр хэсэгхэн газар намар зун хавар өвөл аль ч улиралд очсон яг миний дурсамжууд хэвээрээ. Бүр сүүлдээ хөөрхий муу нохойгоо хүртэл саналаа шд. Тэгээд утсаарааа ганц хоёр зураг авчийй гэсэн гэрэл гялбаад сайн харагдкү байсан чин баахан хөдөлгөөд авчиж. Гэхдээ онцгүй гарсан ч гэсэн хийчий. Тэ





  Ийм л шаргал улиралд дуртай хүн дээ. Газар унасан шаргал навчнууд дээр алхаад явхаар шар шар гээл дуугардаг. Жаахан байхдаа гэрээсээ сургууль, сургуулиасаа гэр хүртлээ тгээл мөн ч их алхсан даа. Одоо сайхан борооо орчуул бүр гоё болкоод байна. 

За тэгээд ойрд нилээн таг байлаа. Юм бичий гэхээр байнга нэг л сонин, стрест орцон хүн шиг байсан болхоор бичий ч гэж бодсонгүйээ. Бичих гэхээр дандаа нэг давчитсан хүний бодол бичигдкээд байсан болхоор л. Яг одоо намайг гаднаас мин харвал юу ч болоогүй, нээх сайхан инээсэн хүн байна. Гэтэл дотор тал мин гэж юу юу ч бодоод байгаан бүү мэд. Нэг л ганцаардсан хүн. Урьд нь таагүй зүйлс, сэтгэл зовоосон зүйлс байвал хэнд ё хамаагүй яриад сэтгэлээ онгойлгодог байсан бол одоо тэгэж чадахгүй байна. Хэн нэгэнтээ ярилций гээд найзуудтайгаа уулзсан ч нэг л сонин болоод. Ингэмээргүй байгаа ч би улам л хаалттай болсоор байна. Яах ёстойн болооооооо.

No comments:

Post a Comment