Friday, August 10, 2012

Play time and Tuul river

2012,08,4-5-ны хооронд
Playtime 2012



Туул гол дээр очиж хоол хийж идсийн. хэхэ. Онцлог нь өөрсдөө шумуулны хоол болсондоо.

Зурган доторх зураг. Энэ доторх зураг нь үнэхээр таалагдсан. 



Таван салаа

Энэ 6 сарын зураг. Тэрэлжийн тийшээ явж байхад авч байлаа. 
Энэ 6 сарын зураг. Тэрэлжийн тийшээ явж байхад авч байлаа. 

Энэ хавар Тэрэлжийн Гүнжийн Сүм ороход авч байсын. Би энэ зурганд дуртай. Энэ өвгөн нэг л ойр дотно санагдаад байдын. хэхэ

Thursday, August 9, 2012

Хоосон

Хайр хайр байвч  
Харьцуулж мэдэх хэмжээгүй
Хар цагаан өнгөгүй
Харагдаh биегүй хоосн
         Уур уур байвч 
         Ураад хаяж болохгүй
         Урсгаад явуулж чадахгүй
         Учир нь олдохгүй хоосон
Салхи салхи байвч 
Сайхан муухай амтгүй
Савлаад авч болохгүй
Сарниулж хорихгүй хоосон
      Зүүд зүүд байвч
      Зүүгээр урлаж хийхгүй
      Зүрхэнд дандаа тогтохгүй
      Зүг нь мэдэгдэхгүй хоосн
Сүүдэр сүүдэр байвч
Сүүлд нийлж салахгүй
Сүлжиж нугалж болохгүй
Сүнс шиг дагадаг хоосон
     Зэрэглээ зэрэглээ байвч
     Зэмвэлч дуудавч ирэхгүй
     Зэрэгцэж очиж гүйцэхгүй
     Зэмлэж харагдах хоосон
Зовлон зовлон байвч
Зорж сийлж өөрчлөхгүй
Зоос төлвөл нимгэрэхгүй
Зоргоороо байдаг хоосон
   Жаргал жаргал байвч 
   Жаазалж тахиж болохгүй
   Жалганд хурааж хариулахгүй
   Жамаараа байдаг хоосон
Бурхан бурхан байвч
Буруу шүтвэл буянгүй
Бузар тусвал арилахгүй
Буянаараа байдаг хоосон
   Үхэл үхэл байвч 
   Үүдийг нь давбал буцахгүй
   Үйлийг нь ирвэл өршөөхгүй
   Үргэлжлэл нь харагдахгүй хоосон
Хоосон хоосон байвч 
Хойд төрлөө мэдэхгүй
Хоёр төрсөн ч санахгүй
Хорвоо бүхэлдээ хоосон

Thursday, August 2, 2012

I can't breathe.

Сэтгэл санаа онцгүй байнаа.  Найззалуутайгаа бараг муудалцлаа. 
Муудалцах ч гэж дээ. Нэг сонин  л юм болсон. 
Сая хэд хоног бид 2 гадуур баахан явсын. Манайхан ч бараг гэртээ байхгүй лагер нтр гээд байгаа болохоор манайхан гайгүй. Тэгсэн манай хүний гэрийхэн асуусан гэнээ. Тэхээр нь нээх хариулаагүйн байх. 
тэгээд би гэнэт бодоод асуусын. Яагаад найз охинтойгоо байсан гээд хэлчиж болкү байгаан гэсэн чинь өнгөрсөн амьдарлаа ярьж байналээ. 
Урьд нэг охинд хайртай байсан. Тэгээд тэр охиныхоо талаар гэрийхэндээ хэлж байсан ч дараа нь салаад их хэцүү байсан гэнээ. Сална гэж бодож байгаагүй болохоор гэрийхэндээ хэлсэн тэгээд дараа нь салсныха дараа гэрийхэн нь асуухад хэцүү байсан гэнээ. 
Надад тэр урьдны амьдрал хамаагүй л дээ. Манай хүн нилээн шулуухан. Гэхдээ л ийм шулуухан байж болохгүй шд. 
Найзлаад нээх удаагүй байж салах талаар бодож байна гэсэн үг үү. 
Би бүр гайхаад байнөө. Эсүүл би ийм эмзэгхэн ядаргаатай хүн юм байхдаа.   
Тэгээд бүр сонин байнөө. Амьсгалахад ч хэцүү байна. 




Нэг иймэрхүү байдалтай л хүн байнадаа.
Хүн жинхнээсээ хүнд дурлаад хайрлахаар ийм л болдым шиг байна. Хэлсэн үг өгүүлбэр бүрт маш их сэтгэл хөдөлдөг бололтой.