Friday, November 18, 2011

Шинэ жил боллоо шүү. Хүүхнүүдээ

Ойрд жаахан гуяаараа таргалах гээд. Гээд ч гэждээ таргалаад байнаа. Тэгээд жаахан сэтгэлээр унаад яджийхад удку бараг сарын дараа л Шинэ жил болкоод байхад. Гуянаасаа болоод дрэс өмсөж чадку болчуул онцгүй шд. Тээ. Бараг миний ганц дрэс өмсдөг баяр болкоод байхад чин. Хэхэхэ. тэгээд нэг дасгал оллооо. Хийхэл аягүй амархан тэгэээд үр дүнтэй юм шиг санагдаад http://nuutshan_admin.blog.gogo.mn энэ хүний блогоос зөвшөөрөлгүй чирээд ирлээ. Сорри. Гэхдээ гайгүй байхаа. За ингээд охидууд минь Шинэ жилдээ гоя сайхан гуя хастай орцгооё.Хэхэхэ.

Нэгэн судалгаагаа хүүхнүүдийн хамгийн турмаар байгаа хэсэг бол хөл гуя гэсэн хариу гарсан байна.Гуя бүдүүн байна гэдэг өндөртөө таарсан өмд орохгүй гэсэн үг юм.Би өөрөө ч гэсэн гуя хөлөөрөө таргалаад тянз бүрийн аргаар турах гэж оролдсон.Яахав хоолоо идэхгүй байвал аяандаа турах ч гэсэн пропорц сайтай турахгүй, турмаар байгаа хэсгээрээ турахгүй, турмааргүй байгаа хэсгээрээ турах гэх мэт проблемууд гарна.
Ихэнх хүүхнүүд(хэт тарганаас бусад ) диет хийнэ гэдэг нь пропорц сайтай эрүүл сайхан биетэй болохын тулд хийдэг гэж ойлгодог.Тиймээс гуяараа турмаар байгаа танид тохирсон төгс диетийг танилцуулья.Энэ диет японд их дэлгэрсэн бөгөөд онцлог нь хурдан хугацаанд үр дүн харж болдогт байгаа юм.

Энэ диетний онцлог юу вэ?

Төгс баланстай сайхан бие гэж юуг хэлэх вэ?Сайхан биейиг илэрхийлэх чухал зүйл бол хөл, тэр дундаа гуяны хэсэг.Гуя пропорцтой чанга хэлбэр сайтай бол бүхэл бие сайхан харагдана.
Тэгвэл зөвхөн биений доод хэсгээр балансгүйгээр таргалахын шалтгаан нь юу вэ?

Олон шалтгаан байж болох боловч, гол шалтгаан нь аарцагны ясны далийлт юм.Аарцагны яс далийвал хөлний ясны байрлал өөрчлөгдөж аарцаг хөл хоёрыг холбох булчингуудад илүүдэл дарамт үзүүлэх юм.Энэ нь эргээд аарцагны байрлалд нөлөөлж доод биений цусны эргэлт муудна.
Хүн алхахад гуя хэсгийн том булчинг хэрэглэж цусыг урсгадаг ба аарцагны ясны байрлал өөрчлөгдөж гуяны булчин сайн ажиллахгүйн улмаас урсах ёстой цусны эргэлт муудаж хөлөнд цус очихгүй болох юм.

Тэрнээс болж хөдөлгөөний дүнд үүссэн янз бүрийн илүүдэл хорт бодис урсаж гарахгүйгээр булчингуудад үлдэж,нэг үгээр хэлбэл гуянд хуралдах юм.Түүнээс болж гуя хавагнаж таргалалтын үндэс болно.

Үүнийг эсрэгээс нь тайлбарлавал, хөлөнд хуримтлагдсан хор илүүдэлийг гадагшлуулбал гуя зөв ажиллаж турах юм.Тиймээс аарцагны ясны далийлтыг засах юм.

ХАМГИЙН ГОЛ нь үргэлжлүүлэх.!!!Энэ дасгалыг хийснээр 10хоногт 2см хассан хүн байсан учраас хийж үзээрэй.МАШ АМАРХАН , таниас нэг ч ТӨГ ,илүү МАТЕРИАЛ шаардахгүй.
ТАНьД САНДАЛ байхад л болно.


АНХААРВАЛ ЗОХИХ 3 ЗҮЙЛ:
★Нуруугаа цэгц сандал дээр суух(биеэ хөдөлгөхгүйгээр суух)
★Удаан анхаарлаа төвлөрүүлж хийх.(Амархан хөдөлгөөн учраас анхаарлаа төвлөрүүлнэ.Аль болох хоёр хөлөө нийлүүлнэ)
★Тавхайгаа тавихдаа, өлмийгөө нийлүүлсэн байрлалаас тавина(Тавхайгаа тавихдаа өсгийгөө л хөдөлгөнө)


ХИЙХ АРГА①


Нуруугаа цэгц сандал дээр сууна



Гараа гуяныхаа хооронд оруулж, алгаараа гуяныхаа дотор талаас барьж байгаа мэт байрлуулна




Хоёр гараа гуяныхаа махыг дээшээ өргөнгөө гадагшаа түлхэнэ.Харин аль болох өвдөгөө нийлүүлж хөлөө салгахгүй гэж хичээж нийлүүлнэ.

Өмнөх байрлалаараа өлмийгөө газарт тавьсан чигтээ өсгийгөө өргөж тавина.(30 удаа)




ХИЙХ АРГA ②


Нуруугаа цэгцлээд сандал дээр сууж, чадахаараа хөлөө дэлгэнэ.


Тэгэнгээ гараа гуяныгаа гадна талаас барина


Гуяныгаа гаднах махнаас гараасаа бариад хоёр гараа гадагш нь татна


Тэр байрлалыгаа барингаа хоёр өсгийгөө ээлжилж дээш доош болгоно.30удаа
Надтай хамт байгаарай Нууцхан блог
Medeeg eejuud.info blogoos avav. 

No comments:

Post a Comment