Wednesday, October 5, 2011

Өнөөдөр

  Өнөөдөр үнэхэээр сайхан дулаахан өдөр байнөө. Ойрд бие жаахан өвдөөд хэцүү байна. За тэгээд өнөөдөр 3-р эмнэлэгт очсон чин юу вэ. Гадаа баахан хүнүүс зогсчиж. эхэндээ гайхаад сүүлдээ айлаа шд. Монголчууд бүгд өвдөөд гадаа дугаарладаг болцын байх гэсэн чин нөгөө Солонгос явж ажил хийх гэж байгаа хүнүүүс гэнээ. дандаа залуучууд. Одоо эрүүл гээд явж байгаа ч  ирээдүйд хэдэн жилийн дараа ихэнх нь өвчтэй болж ирж байна. Манай хэдэн хамаатан ч гэсэн тгж яваад одоо дан өвчин л ярьсан хүнүс байхын. Энэ баахан хужаа нарыг гаргаад энэ залуучуудаа гайгүй цалинтай ажил олгож болдоггүй л юм байхдаа. 

  Яджийхад манай залуучууд бас бүткүмаа. За тэр архи дарс уугаад ажил таслах нь ч яахав гэхэд эх орноо хайрлаад гадаа хогоо хаяхаа баймаарын. Өнөө өглөө би гудамжаар алхаал явжийтал өөдөөс нэг хос ирж явсын. Залуу нь царайлаг охин нь бүр хөөрхөн.Тэгээд өмссөн зүүсэн байгаа байдал нь их донжтой 2 залуухан хос. Ямар хөөрхөн хос вэ гээл атаархах сэтгэл төрөө л явжийтал 2уулаа иджийсэн зүйлээ хаядын. Шууд нөгөө шороотой навс унаж байгаамдаа. Урагшаа 10аад алхаал хогын савтай газар. Нөгөө нэг сайхан санагдсан нтр тэр дороо байхгүй болжийгоом чин. Гэхдээ нээрээ хогын савгүй газар байсан ч хэрэглэсэн зүйлийнхэээ хогийг барьж явжийгаад хаячиж болий шд. Би өөрөө тэгдэг болхоор  тэгэж бодоод байна уу. Манай дүү бол өмдний кармагаар дүүрэн хогтой явдаг. Кармааг нь шалгаж үзкү угаах юм бол бараг худалч хүнд угаалгын машин эвдрэх байх. Зарим хүмүүсийн толгойд нэг ийм бодол байдаг юм шиг байна лээ. Хүн болгон хаяад байхад гэсэн бодол. Уг нь ингэж бодож болку л юм байгаан. Хүн болгон болоод байхад гээд бүхнийг хийгээд байж болку биздээ. 
  Ингээд эцэст нь Бие биендээ урам өгч амьдарцгаая. 






ME TOO

4 comments:

  1. зураг
    бээгий 2-ын чинь
    алинд нь сээгий бичих вэ?

    ReplyDelete
  2. аль таалагдаж байгаадаа.хэхэ. эсвэл бичмээр байгаадаа л бичдээ. эсүүл 2-ууланд нь ч юм уу.за өөрөө мэддээ

    ReplyDelete