Thursday, June 14, 2012

Зун болкүүн байхдааааа


Нээрээ зун болкүүн байхдаа. Хүйтэн байнаа.
За тэгээд залхуурал намайг даван дийлсэн гэдэгт гүн итгэсэн ба блогийг бичилгүй бараг хагас жил болжээ. Цаг хугацаа маш хурдан өнгөрч байнаа. Юм бүхэн нүдний өмнө өөрчлөгдөөл байна. Өчдөр итгэж байсан хүнд өнөөдөр итгэж болохгүй хорвоо болцын биш үү.

Саяхан ажил дээр нэгэн асуудал үүсээдээ.Угаасаа олон хүнтэй байгууллага, олон хүний өрсөлдөөн гэдэг утгаараа иймэрхүү зүйлс энгийн үзэгдэл юм шиг байна. миний үеийн сургуулиа төгсөөд дөнгөж ажиллаж байгаа гэнэн хонгорууд нь юугаа ч мэдэхгүй мангартаж яваад залгиулахгүй зальгуулдаг бололтой. хүн тэгээд эрх мэдэл, суудлын төлөө, мөн өөрийн арьсаа хамгаалахын тулд юуг ч хийчдийн биш үү.Хахаха. нээрээ бодохоор л инээд хүрээд байхын. 
Түрүү 7 хоног үнэхээр хүнд долоо хоног байлаа. Ямар сайндаа уйлж хүртэл үзлээ.  гэхдээ сэтгэлийг тайвшруулах аргадах хүн хажууд минь байсанд байгаад баяртай байнөө. хэхэхэ
Нээрээ би чинь удкү хүнтэй суучихсан ээж болцон байжийх юм шиг байнөө. хэхэхэ. 
нээрээ жинхнээсээ дурлаж мурлаад байх шиг байнаа. Өмнө нь залуустай уулзаж найзалж нтр болдог байсан ч энэ удаагийнх шал ондоо байна. Би өөрийгөө маш амархан уйдамтгай хүн гэж боддог байсан ба ямар сайндаа яаж нэг хүнтэй насаараа амьдархым бэ гэх ухааны юм ярьдаг байлаа шүү дээ. За тэгээд хүн жинхнээсээ дурлахаар дотроос шал өөр хүний ааш аяг ч гараад байх шиг. Мэдэхгүй мэдэхгүй. өөрийгөө ойлгохоо байгаад байгаа шүү. Би ийм хүн юм байхдаа гэсэн бодол сүүлийн үед толгойд байнга орж ирэх боллоо гэж.  гэхдээ одоо дурлалаа хайр болжийгоог яаж мэднээ гээд бүр мангартаад яваад өгөхгүй юу.хэхэ
энэ нээ гоё зураг.хэхэ
гал халуун залуу насаа гэж ............. хихи:.... :)

Monday, April 30, 2012

Уучил намайг нтр гдг гарчигтай

хэхэхэ. Зээ хөө. сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж өнөөдрийн энэ өдрийг маш их хүлээлээ. За тэхээр он гарснаас хойш маш их завгүй өдөр хоногууд урсан өнгөрсөөр нэг л мэдэхэд 5 сар гарах дөхчижжээ. Ажлын их ачааллаас мань болж ойрд маш завгүй байлаа. Нэг хэсэг чинь оффисынхоо ширээн дээр ч суух завгүй гадуур ажиллаа шүү дээ.

За жаахан өнгөрсөн хугацаан дахь болсон үйл явдлы товчхон бичнээ. яадын нтр.хэхэхэ
 1-р сарын тухайд үнэхээрийн завгүй байсан. Одоо бодсон чинь шууд дотор сонин болжий шд. Хар өглөөгүүр гэрээсээ гараал харанхуй шөнө орж ирдэг байлаа. Азаар том дүү хичээлгүй байсан тул бага дүүг хараад манай 2 өөрсдийгөө хөөрхөн болгоод байсан. ажил нээрээ аймар их, гадаа маш хүйтэн, ажил ихийн улмаас дэфрэстэх явдал ч гарч байлаа гэж.

2-р сар арай гайгүй 1-ийгээ бодуул. гхдээ бас ачаалал их байсан. Цагаан сар бас таараад Шинийн нэгний орой хордлого аваад хөөрхий бурхан бумбын орон гээчийг үзэх дөхлөө шд.хэхэхэ. Түргэн дуудаж нтр сүртэй юм болсоон. Тгсэн түргэний эмчийн сайхныгээ. царайлаг дажгүй эмч байлаа гэж. 

3-р сар чинь нээх олон баяр тэмдэглэсэн сар байлаа. санаснаас 2  сар чинь 29 хоногтой нь байсан. тэгсэн ажлыг нэг эгч яг энэ өдөр нь төрчиж. азтай ч юм шиг азгүй ч юм шиг.хэхэ. Сониноос тэр эгчид би аягүй сайн, надаа бас аягүй сайн. тэгээд аягүй сайн эгчдээ санан санан өөрийн уншихыг хүсэж байсан номоо авч өглөө гэж. Өлзийтөгсийн Үзэгдэхийн хязгаар. бэлэг маш их таалагдсан гэсэн. За тгээд үргэлжлээд март, цэргийн баяр гээд нуршиж өгсөн. нэг юм ойлгосон нь ажлын томчуултай дуулж хуурдах хэрэггүйн байналэээ гэж....хэтрүүлж явах бүр ч дэмий гэж... хэхэхэ

4-р сар их онцлогтой гэж байгаа. Цаадахын чинь амьдралд нэг залуу гарч ирээд. хавар болж байгааг ч хэлэх үү. сайхан л байна. Хамт кино нтр үзээл .гэхдээ одоогоор анхан шатандаа яваалдаа бидэн 2. хэхэхэ. За тэгээд энэ залуугийн талаар нухацтай авч хэлэлцэнээ. 

Хүүеээ. Сониноос энэ блогспот чинь ямар эвгүй болцын бэ. Заваараа хүнүүсийн блогийг умшаад байснаас өөрийнх рүүгээ орж нээх сүртэй болооогүй бсан чинь сая орж ирээд жаахан соёлын шоконд орлоо шд.. одоо ахиж жаахан ухаж шоокоо арилгахаас...
Хэхэхэ. За эцэст Шинэ долоо хоногийн мэнд. :)


Sunday, January 8, 2012

Сайн байна уу 2012

Шинэ оны мэнд. Анд найзууд минь. Шинэ он гараад 10аад хоног өнгөрчөөд байгаа ч би нь үнэн завгүй гүйж байнаа. Ажил гэж нээрээ ундраа л байх юм аа. Ойрд нээрээ ажлынхаа пс дээр ч суух завдалгүй гадуур ажилтай байнөө. 2 сар гарчууд арай л гайгүй болчих гээд байхын.
 2011 оны талаар жаахан дүгнэлт хийвэл оны эхний сар л хамгийн хүнд сар байлаа. Гэхдээ одоо бүх юм дажгүй шүү. Би нээрээ өөрийгөө бодоод байсан чинь гайхаад байнаа. Гаднаас мин хархаар бүх юм аа нуулгүй яриал инээгээл явж байдаг мөртлөө яг дотоод сэтгэлээ хэнд ч нээж чаддаггүй юм шиг байна. Үүнийг батлах  нэг үйл явдал болсон нь оны өмнө 11 сард нэг найзын төрсөн өдөр болсын. Сайхан ч юу байхав нилээн уугаад найзууд ч нилээн уугаад халаад баахан яриа үүсээд уйлаан болоод. Тэгсэн найзуудын ихэнх нь намайг доторхоо ярихыг хүлээдэг гэнээ. Янз бүрийн зүйлс болвол хэзээ ч хамаагүй залгаж бай, чамайг хүлээж байдаг гэнээ. Би нээрээ үнэхээр сайхн найзуудтай хүн шүү. Гэхдээ миний бодол шал эсэргээрээ Миний зовлон надад л хамаатай байх. Хүн болгонд яриад явахгүй ч хүнд ярих нээх таалагддаггүй юм аа. Сонсож байгаа хүнд ч гэсэн жаахан дарамттай юм шиг санагдаад байдын. Найзууддаа итгэдгүйдээ биш ээ. Зүгээр тэд нарт гэсэн их бага хэмжээгээр зовлог байж л таараа. Тэрэн дээр нь нэрмээс болоод яах вэ л гэж боддын. Өө сайхан хадуурч байна даа.

Хадуурсан ч гэсэн 2011 оны онцлох үйл явдал 1 сард болсон ба энэ цаг хугацаанаас хойш би өөрийгөө маш ихээр нээж маш их зүйлсийг ойлгоод бас маш их зүйлсийг хийсэн байна. Миний том дүү бид 2 чинь бүхэл бүтэн нэг ертөнцийг өсгөн торниулж хүмүүжүүлж байна шүү дээ. Гэтэл зарим залуу хүмүүс үр хүүхэдтэй болчоод алба юм шиг аав ээж ах дүүсээрээ харуулж тэжээлгэж байна. Жаахан онгироход бид 2 тэгэхэд өөрсдийнхөө хүчээр болгоол байна. Гэхдээ хүмүүсээс тусламж авч л байгаа л даа. Хэхэхэ.


.

Ингээд эцэст нь энэ 2012онд хэнч өвдөх өвчингүй, хагацал зовлонгүй үргэлж инээд хөөрөөр дүүрэн байгаасай. Аан бас нэг төлөвлөсөн зүйл маань үнэхээр хэцүү ганцаардахын бол найзууд руугаа заавал ярьнаа. Найзууд минь намайг битий залгаасай гэж бодоосой. Хэхэхэ. Залгахын бол би нь үнэхээр хэцүү байгаан байна гэж бодох болы шүү.

Monday, December 5, 2011

Жилийн хамгийн гоё баяртай сарын мэнд

Хэхэхэ. Миний хамгийн дуртай сар. Хамгийн гоё баярууд болдог. Баярууд гээд олон тоон дээр байгаагийн учир болвоос Шинэ жил болон миний төрсөн өдөр. Хэхэхэ. 
Жаахан байхдаа нээрээ гайхдаг байсан шд. Юунд вэ гэвэл миний төрсөн өдөр 12 сарын сүүлээр болдын. Тэгээд төрсөн өдөр болхоор ёолк засаастай, хүмүс бэлэг өгөхдөө ёолкны тоглоом өгөөд байдаг байсын. Хэхэхэ. Би харин гайхаал. 3 юм уу 4 хүрдэг жил нэг хамаатны эгч 3 өнгийн боргоцоон хэлбэртэй орос тоглоом өгч байсын. Одоо болтол байдын. 
Яг ийм  орос тоглоомууд нээх гоё тэ. Цасан охин, өвлийн өвгөн. өлгийтэй охин, бөмбөлөгүүд, сансрын нисгэгч, боргоцой гээл зөндөө тоглоомууд. Одоо цөөхөн үлдсэн байналээ. Хархаар нээх гоё санагдаад байдын. 
Би чинь багадаа өвөө эмээ дээрээ бараг өссөн. Тэгээл 12 сар гараал гэрээ нэг сайхан цэвэрлэж байгаа л ёолкоо засдаг байлаа. Нилээн юм болноо. Манай ёолкны мод бүр хуучны 20,30 жил болцон мод байдаг байсын. Суурь нь бүр бага байхад дуу дугараад, эргэдэг байсын. Тэгээд яахавдээ суурь нь эвдэрцэн тогтоож босгох гэж бөөн юм болдог бсан. Хэхэ. Одоо ингээд бодоод бичсэн чинь өчигдөрхөн юм шиг өвөө мин хажууд мин байгаам шиг санагдаж байна. 
Харин бага дүүгээ гарсанаас хойш үнэнийг хэлхэд ёолкны мод засаж чадаагүй. Санхүүгийн байдал ер нь маш хүнд байсан ба эдийн засгийн хямрал яг манай гэрийг дайрсан 2 жил байлаа. Би сургуулиа төгсөөд ажилд ороод дүү ч томроод ээж ажлаа хийж эхлээд овоо эдийн засгийн хямралыг давж байтал ээж ........  . Тэгсэн өчдөр ах ёолкны мод авч өгөөд. Жаахан сонин санагдсан. Байрандаа нүүж орсноос хойш мод засаагүй юм чин. Хэхэхэ. Хамгийн инээдтэй нь ёолкны тоглоомоо лагерьт кантенертай хийгээд хав дарчиж. Очиж авчрах том ажил үлдсээн. Тэгээд засхаараа зургий нь оруулнаа. Миний бичкэн дүүдээ (би дүүгээ ингэж дуудийн.хэхэ) модоо хараагүй байгаа. Түрүү 7 хоногт 3 хоног семинарт явчаад ирсэн чин ханиад хүрчиж тэгээд нилээд хүнд байгаа болхоор ах, эгч 2-ыгоо хараад өг гээд явуулцан. Хагассайнаас гэртээ ирэх байх. Яг ирхэд нь модыг нь янзтай засаад тавьчий гэж боджийгоо. Хөөрхөн аягүй их баярлах байх. Хэхэхэ. Бүр нүдэнд харагдаад байхын. "Наа  чин минийх үү" гэх байхдаа. дандаа тэгдийн. Шинэ тоглоом авч  өгхөөр өөрийнхөө гарт барьчаал  "Наа чин минийх үү" гэдгийн. "Энэ", "наадах" гэх мэт орон зайн ойлголтууд арай толгойд нь ороогүй байгаам шиг байгаан. 

Одоо төрсөн өдрийнхөө багын дурсамжийг хальт бичих үү. Гэнэт санаанд орчлоо. Шинэ жилийн өмнө заалттай нэг зайсан гарч музей үздэг байсан нь миний т.өдөртэй холбоотой. Яагаад гэхээр аав ээж 2 мэдээж тусдаа амьдардаг байсан тул т.өдрөөр аав ирж дүү бид 2-г авч гадуур явдаг байсын. Тэгэээд бид 3-н очдог газар нь. Угаасаа тэр үед хаашаа ч явах байсыан. Тэр үед ч гэждэээ одоо ч бараг тийм л бгаа шд. Тэгээл т.өдөр гэдэг ойлголт бараг ийм л хүрээнд байдаг байлаа. Хэхэхэ. Тэгээд аав нээх ёс юм шиг торт, пэпси ундаа авч өгдөг байсан. Т.өдөр нэг иймэрхүү болдог байлаа шүүдээ.Хэхэхэ. 
Тэгсэн одооны т.өдрийн байдал бол жаахан  хүндэвтэр шд. Найзуудтайгаа нийлээд нэг газар орчий нтр гэнгуут хамаг газар пиг дүүрэн шүүдээ. Яадаргаатай шд. Тэхдээ тэгээл болдог л доо. Энэ жил тэгсэн яасан гээч яг т.өдрөөр байгууллагын шинэ жилийн баяр таарч байгаа. Гоё ч юм шиг, үгүй ч юм шиг.  

Friday, November 25, 2011

Help me

Надад туслаач. Миний бээгийнд сээгий бичсэн хүнүүүсийн сээгий харагдахгүй байнаа. Ахиад нэг шоконд ороодынаа. Мэддэг чаддаг хүнүүсээ заагаад өгөөч.Гуйжийнааа.

Wednesday, November 23, 2011

Зүүд

Сайн уу. Зүүдний талаар жаахан ярилцанаа. Хэхэхэ. Үүрээр зүүдэлсэн зүүд биелдэг гээд байдаг билүү. Би урьд шөнө аягүй зүүд зүүдлээд ээ. Үүрээр  зүүдэлсэн байхаа. Нэг сайхан залуутай л уулзаад хамт нэг тийшээ явкээл байнаа. За тэгсэн нөгөө зүүдэлсэн зүүдний гол баатар минь


Twilight-Jakob. Xaxaxa.

 Гэхдээ миний таньдаг нэг залуу  энэ 2 хоорондоо аягүй адилхан л даа. Тэр ч байсан байж болохын. Гэхдээ аягүй гоё зүүд байсан. Хэхэхэ. Бодохоор л инээд хүрээд байхын. Хэзээ нэг найззалуу нтртэй болоод зүүд мүүднийхээ залууг малууг бодож догдолж могдлохоо больхын болооо. Хахаха. 

За нэг иймэрхүү. Гэснээс сая 1дэхэд найзын насан баярын пари болоод будаа болсоон. Би нь нээх уудгүйн. Ууж ч чадахгүй, сонирхолч нээх байдгүй. Тэгсэн урждар юу болсын. Найзууд өгөөл байлаа би уугаал байлаа. Хэхэ. Тэгээд өчдөр бол үнэн үхцэн байдалтай, яджийхад ханиад гуай нь хүрээд ирчиж. Өнөөдөр ханиаднаасаа болоод бас үхээнц байдалтай байна. Хүмүүс нээрээ яаж тийм ихийг уучаад зүгээр яваад байдаг байнаа. Би бол бараг ууж эхэллэээ тэгээл бөөлжөөл, нойр хүрээл нэг тийм болчдын шд. Тэгээд жаахан унтчуул харин ч нэг сэргээд бужигнаж өгдийн. хэхэхэ. Нээрээ тануус тэгдэг уу. Уусны маргааш хүндэрхээр сайхан болчднын шд.би лав. Заза жаахан заваан балиар юмнууд бичэчлээ. Сорри. 

Эцэст нь ахиж уухгүй гэж өчдөржингөө л бодлоо. 


Friday, November 18, 2011

Шинэ жил боллоо шүү. Хүүхнүүдээ

Ойрд жаахан гуяаараа таргалах гээд. Гээд ч гэждээ таргалаад байнаа. Тэгээд жаахан сэтгэлээр унаад яджийхад удку бараг сарын дараа л Шинэ жил болкоод байхад. Гуянаасаа болоод дрэс өмсөж чадку болчуул онцгүй шд. Тээ. Бараг миний ганц дрэс өмсдөг баяр болкоод байхад чин. Хэхэхэ. тэгээд нэг дасгал оллооо. Хийхэл аягүй амархан тэгэээд үр дүнтэй юм шиг санагдаад http://nuutshan_admin.blog.gogo.mn энэ хүний блогоос зөвшөөрөлгүй чирээд ирлээ. Сорри. Гэхдээ гайгүй байхаа. За ингээд охидууд минь Шинэ жилдээ гоя сайхан гуя хастай орцгооё.Хэхэхэ.

Нэгэн судалгаагаа хүүхнүүдийн хамгийн турмаар байгаа хэсэг бол хөл гуя гэсэн хариу гарсан байна.Гуя бүдүүн байна гэдэг өндөртөө таарсан өмд орохгүй гэсэн үг юм.Би өөрөө ч гэсэн гуя хөлөөрөө таргалаад тянз бүрийн аргаар турах гэж оролдсон.Яахав хоолоо идэхгүй байвал аяандаа турах ч гэсэн пропорц сайтай турахгүй, турмаар байгаа хэсгээрээ турахгүй, турмааргүй байгаа хэсгээрээ турах гэх мэт проблемууд гарна.
Ихэнх хүүхнүүд(хэт тарганаас бусад ) диет хийнэ гэдэг нь пропорц сайтай эрүүл сайхан биетэй болохын тулд хийдэг гэж ойлгодог.Тиймээс гуяараа турмаар байгаа танид тохирсон төгс диетийг танилцуулья.Энэ диет японд их дэлгэрсэн бөгөөд онцлог нь хурдан хугацаанд үр дүн харж болдогт байгаа юм.

Энэ диетний онцлог юу вэ?

Төгс баланстай сайхан бие гэж юуг хэлэх вэ?Сайхан биейиг илэрхийлэх чухал зүйл бол хөл, тэр дундаа гуяны хэсэг.Гуя пропорцтой чанга хэлбэр сайтай бол бүхэл бие сайхан харагдана.
Тэгвэл зөвхөн биений доод хэсгээр балансгүйгээр таргалахын шалтгаан нь юу вэ?

Олон шалтгаан байж болох боловч, гол шалтгаан нь аарцагны ясны далийлт юм.Аарцагны яс далийвал хөлний ясны байрлал өөрчлөгдөж аарцаг хөл хоёрыг холбох булчингуудад илүүдэл дарамт үзүүлэх юм.Энэ нь эргээд аарцагны байрлалд нөлөөлж доод биений цусны эргэлт муудна.
Хүн алхахад гуя хэсгийн том булчинг хэрэглэж цусыг урсгадаг ба аарцагны ясны байрлал өөрчлөгдөж гуяны булчин сайн ажиллахгүйн улмаас урсах ёстой цусны эргэлт муудаж хөлөнд цус очихгүй болох юм.

Тэрнээс болж хөдөлгөөний дүнд үүссэн янз бүрийн илүүдэл хорт бодис урсаж гарахгүйгээр булчингуудад үлдэж,нэг үгээр хэлбэл гуянд хуралдах юм.Түүнээс болж гуя хавагнаж таргалалтын үндэс болно.

Үүнийг эсрэгээс нь тайлбарлавал, хөлөнд хуримтлагдсан хор илүүдэлийг гадагшлуулбал гуя зөв ажиллаж турах юм.Тиймээс аарцагны ясны далийлтыг засах юм.

ХАМГИЙН ГОЛ нь үргэлжлүүлэх.!!!Энэ дасгалыг хийснээр 10хоногт 2см хассан хүн байсан учраас хийж үзээрэй.МАШ АМАРХАН , таниас нэг ч ТӨГ ,илүү МАТЕРИАЛ шаардахгүй.
ТАНьД САНДАЛ байхад л болно.


АНХААРВАЛ ЗОХИХ 3 ЗҮЙЛ:
★Нуруугаа цэгц сандал дээр суух(биеэ хөдөлгөхгүйгээр суух)
★Удаан анхаарлаа төвлөрүүлж хийх.(Амархан хөдөлгөөн учраас анхаарлаа төвлөрүүлнэ.Аль болох хоёр хөлөө нийлүүлнэ)
★Тавхайгаа тавихдаа, өлмийгөө нийлүүлсэн байрлалаас тавина(Тавхайгаа тавихдаа өсгийгөө л хөдөлгөнө)


ХИЙХ АРГА①


Нуруугаа цэгц сандал дээр сууна



Гараа гуяныхаа хооронд оруулж, алгаараа гуяныхаа дотор талаас барьж байгаа мэт байрлуулна




Хоёр гараа гуяныхаа махыг дээшээ өргөнгөө гадагшаа түлхэнэ.Харин аль болох өвдөгөө нийлүүлж хөлөө салгахгүй гэж хичээж нийлүүлнэ.

Өмнөх байрлалаараа өлмийгөө газарт тавьсан чигтээ өсгийгөө өргөж тавина.(30 удаа)




ХИЙХ АРГA ②


Нуруугаа цэгцлээд сандал дээр сууж, чадахаараа хөлөө дэлгэнэ.


Тэгэнгээ гараа гуяныгаа гадна талаас барина


Гуяныгаа гаднах махнаас гараасаа бариад хоёр гараа гадагш нь татна


Тэр байрлалыгаа барингаа хоёр өсгийгөө ээлжилж дээш доош болгоно.30удаа
Надтай хамт байгаарай Нууцхан блог
Medeeg eejuud.info blogoos avav.