Sunday, January 8, 2012

Сайн байна уу 2012

Шинэ оны мэнд. Анд найзууд минь. Шинэ он гараад 10аад хоног өнгөрчөөд байгаа ч би нь үнэн завгүй гүйж байнаа. Ажил гэж нээрээ ундраа л байх юм аа. Ойрд нээрээ ажлынхаа пс дээр ч суух завдалгүй гадуур ажилтай байнөө. 2 сар гарчууд арай л гайгүй болчих гээд байхын.
 2011 оны талаар жаахан дүгнэлт хийвэл оны эхний сар л хамгийн хүнд сар байлаа. Гэхдээ одоо бүх юм дажгүй шүү. Би нээрээ өөрийгөө бодоод байсан чинь гайхаад байнаа. Гаднаас мин хархаар бүх юм аа нуулгүй яриал инээгээл явж байдаг мөртлөө яг дотоод сэтгэлээ хэнд ч нээж чаддаггүй юм шиг байна. Үүнийг батлах  нэг үйл явдал болсон нь оны өмнө 11 сард нэг найзын төрсөн өдөр болсын. Сайхан ч юу байхав нилээн уугаад найзууд ч нилээн уугаад халаад баахан яриа үүсээд уйлаан болоод. Тэгсэн найзуудын ихэнх нь намайг доторхоо ярихыг хүлээдэг гэнээ. Янз бүрийн зүйлс болвол хэзээ ч хамаагүй залгаж бай, чамайг хүлээж байдаг гэнээ. Би нээрээ үнэхээр сайхн найзуудтай хүн шүү. Гэхдээ миний бодол шал эсэргээрээ Миний зовлон надад л хамаатай байх. Хүн болгонд яриад явахгүй ч хүнд ярих нээх таалагддаггүй юм аа. Сонсож байгаа хүнд ч гэсэн жаахан дарамттай юм шиг санагдаад байдын. Найзууддаа итгэдгүйдээ биш ээ. Зүгээр тэд нарт гэсэн их бага хэмжээгээр зовлог байж л таараа. Тэрэн дээр нь нэрмээс болоод яах вэ л гэж боддын. Өө сайхан хадуурч байна даа.

Хадуурсан ч гэсэн 2011 оны онцлох үйл явдал 1 сард болсон ба энэ цаг хугацаанаас хойш би өөрийгөө маш ихээр нээж маш их зүйлсийг ойлгоод бас маш их зүйлсийг хийсэн байна. Миний том дүү бид 2 чинь бүхэл бүтэн нэг ертөнцийг өсгөн торниулж хүмүүжүүлж байна шүү дээ. Гэтэл зарим залуу хүмүүс үр хүүхэдтэй болчоод алба юм шиг аав ээж ах дүүсээрээ харуулж тэжээлгэж байна. Жаахан онгироход бид 2 тэгэхэд өөрсдийнхөө хүчээр болгоол байна. Гэхдээ хүмүүсээс тусламж авч л байгаа л даа. Хэхэхэ.


.

Ингээд эцэст нь энэ 2012онд хэнч өвдөх өвчингүй, хагацал зовлонгүй үргэлж инээд хөөрөөр дүүрэн байгаасай. Аан бас нэг төлөвлөсөн зүйл маань үнэхээр хэцүү ганцаардахын бол найзууд руугаа заавал ярьнаа. Найзууд минь намайг битий залгаасай гэж бодоосой. Хэхэхэ. Залгахын бол би нь үнэхээр хэцүү байгаан байна гэж бодох болы шүү.

No comments:

Post a Comment