Saturday, December 15, 2012

12-р сар

За хөө. Ойрд блог руугаа орж ирсэнгүйээ. Би ер нь ганцаардаж байх үедээ бүр маш их ганцаардаж байх үедээ энэхүү блогийг нээж байсым шиг байнаа. Одоо тэгсэн яасан байхнуу найз залуу малуутай болоод зав зай багатай болцон чинь энэ луугаа шагаахай ч байжээ. 

Хэхэ. жаахан муухайлийн. хэхэ. 2 блог бичдэг байсан. нөгөөхөө бүр хаясан. Гэхдээ бас хааяа юм бичмээр л санагддийн. Даанч ажил дээрээ ямар блогдоод байлтай биш, гэртээ харихаараа юун пс-ний ард суух гэрийн ажлынхаа араас гарч чадахгүй байхад.хэхэ. Манай ээж "Залхуу хүн замбараагүй,Замбараагүй хүний завгүй нь их " гэж хэлдэг байсын. Ерөнхийдөө яг надаа зориулцан үг шиг. Би сонин гэртээ байхаараа ерөөсөө нэг юм ян тан дуусгаж чаддаггүйн. хэхэ. Нээх сонин. тэгээл баахан сууж сууж байснаа орой унтах болохооро гэнэт ухаарсан хүн шиг хамаг юмаа хам хум цэгцэлчээл тэгээл унтды шд. 

За хөө сүүлийн үед нээх онц сонин зүйл болоогүй ч бас сонин ют их л болсын байна. 

9 сард бага дүүгээ 24-н цэцэрдэгт өгсөн. 24-н цэцэрлэг гэж ямар цэцэрлэг байдгийг мэдэх үү. 1 дэхийн өглөө өгөөд 5-дахийн өдөр авдаг. 5 өдөр 4 шөнө цэцэрлэг дээрээ байдаг гэсэн үг. ямар ч байсан өгөөл үзий гээл өгсөн. Дүү маань одоо бол бүр цэццэрлэгтээ ямар ч асуудалгүй ороол байдаг болцон. Эхний 7 хоногтоо мэдэлгүй шууд орцон, дараа 7 хоногт нь уйлаад оржийсон. Одоо бол хувцасаа өмсөөл би орлоо гээл нэг үнсүүлж аваал ордог болсон. хэхэ. 24-н цэцэрлэгт явдаг хүүхэд бие даалттай болдог гэж үнэн юм байна лээ. Шал ондоо болцон. Гэхдээ дүү маань үеийнхээ хүүхдүүдээс арай ондоо. Арай хэрсүү гэх юм уу. Ээж нь байхгүй гэдгийг зөнгөөрөө мэддэг юм шиг байналээ. Арай л ондоо байдын.  Заримдаа надаас "Миний ээж хаана байгаан" гэж асуудаг болсон. энэ асуулт хэзээ нгэн цагт надтай тулгарна гэж боддог байлаа. Юу гэж хариулах вэ, яаж ойлгуулах вэ гэж байнга шахуу боддог байсан. Одоо гэтэл тэр үе минь ирцэн. Хааяа гэнэт асууна. тэр үедээ түгдрээл өнгөрдөг болсон. Хариулт олдохгүй байна надад. Саяхан хүүхэлдэйн кино үзжийтэл пал хийтэл "Надаа ээж байхгүй" гэсэн. Өрөвдөлтэй миний бяцхан дүү. Юу гэж хэлэх учраа олсонгүй. Харин эмээ маань нэг санаа хэлж өгсөн. Хэлж өгсөн ч гэждээ үйлдлээрээ сануулсын. Юу гэхээр гэрт ээжийн оёсон хормогч байдын. Тэрийг нь дүүд "ээж нь оёсон" гээд хэлсэн байсан. Тэрнээс хойш дүү маань тэр хормогчийг хараал "Миний ээж оёсын" гэдэг болсон. Тэрийгээ маш баярласан байдалтай хэлдэг. Тэхээр нь хойшид одоо байхгүй ч өмнө нь байсан гэдгийг нь ойлгуулад хайрладаг байсныг хэлээд явуул шал өөр юм байан гэдгийг ойлгосон. 

Өглөө ээжийгээ зүүдлэж сэрсэн. Хаа нэг газарт байжийгаад ирсэн гээд. Би баярлаал би таныг амьд гэдгийг мэдэж байсын гээл инээгээл байхын. Ойрд ээжийгээ зүүдлээгүйн байна гэдгээ сэрээл мэдлээ. ээж минь яг уридын хэвээр юу ч болоогүй зүүд гэхийн аргагүй тод харагдаж байсан. Би харин зүүдлээгүй бодит байдал гэж бодож байлаа. 

Таньдаа маш их хайртай. 
Хэзээ нэгэн цагт уулзах байхаа.......

No comments:

Post a Comment