Thursday, August 2, 2012

I can't breathe.

Сэтгэл санаа онцгүй байнаа.  Найззалуутайгаа бараг муудалцлаа. 
Муудалцах ч гэж дээ. Нэг сонин  л юм болсон. 
Сая хэд хоног бид 2 гадуур баахан явсын. Манайхан ч бараг гэртээ байхгүй лагер нтр гээд байгаа болохоор манайхан гайгүй. Тэгсэн манай хүний гэрийхэн асуусан гэнээ. Тэхээр нь нээх хариулаагүйн байх. 
тэгээд би гэнэт бодоод асуусын. Яагаад найз охинтойгоо байсан гээд хэлчиж болкү байгаан гэсэн чинь өнгөрсөн амьдарлаа ярьж байналээ. 
Урьд нэг охинд хайртай байсан. Тэгээд тэр охиныхоо талаар гэрийхэндээ хэлж байсан ч дараа нь салаад их хэцүү байсан гэнээ. Сална гэж бодож байгаагүй болохоор гэрийхэндээ хэлсэн тэгээд дараа нь салсныха дараа гэрийхэн нь асуухад хэцүү байсан гэнээ. 
Надад тэр урьдны амьдрал хамаагүй л дээ. Манай хүн нилээн шулуухан. Гэхдээ л ийм шулуухан байж болохгүй шд. 
Найзлаад нээх удаагүй байж салах талаар бодож байна гэсэн үг үү. 
Би бүр гайхаад байнөө. Эсүүл би ийм эмзэгхэн ядаргаатай хүн юм байхдаа.   
Тэгээд бүр сонин байнөө. Амьсгалахад ч хэцүү байна. 




Нэг иймэрхүү байдалтай л хүн байнадаа.
Хүн жинхнээсээ хүнд дурлаад хайрлахаар ийм л болдым шиг байна. Хэлсэн үг өгүүлбэр бүрт маш их сэтгэл хөдөлдөг бололтой.  

2 comments:

  1. Тэгдиймаа баавгайхан минь. Их амархан гомдоол уйлаал, ядаргаатай бн хө. Тэгж хэлсэнтэй нь адилхан нэг юм сэтгэжаад хэлээд үзээч хө. Хандлага ямар бхнуу. Цаа чинь хүн гомдоосон гэдгээ ухаарах нь уу. Күйэ гэхдээ энэ эр хүйстнүүд хэтэрхий гүндүүгүй юмаа. Би бүүр яг яаснаа хэлкуу бол юу болсоныг ердөөсөө ойлгохкуу, нэг бодлын зэвүүнээ гээлүү. Чи нааг гомдоосон гэж залуудаа хэл. Уучлал гуйлга. Битгий сэтгэлээр уна хө ;)

    ReplyDelete
  2. Өө харин ядаргаатай юм өө. Гомдсон гээд шууд хэлсээн. Тэгээд жаахан ярилцаад ойлголцсо.Хэхэ. Манай хүн ер нь тийм нээх сүртэй юм гэж бодоогүй бодсоноо л хэлцийм шиг байна лээ.Хэхэ. Гэхдээ л энэ дурлал нээрээ асуудалтаймаа.

    ReplyDelete