Monday, April 30, 2012

Уучил намайг нтр гдг гарчигтай

хэхэхэ. Зээ хөө. сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж өнөөдрийн энэ өдрийг маш их хүлээлээ. За тэхээр он гарснаас хойш маш их завгүй өдөр хоногууд урсан өнгөрсөөр нэг л мэдэхэд 5 сар гарах дөхчижжээ. Ажлын их ачааллаас мань болж ойрд маш завгүй байлаа. Нэг хэсэг чинь оффисынхоо ширээн дээр ч суух завгүй гадуур ажиллаа шүү дээ.

За жаахан өнгөрсөн хугацаан дахь болсон үйл явдлы товчхон бичнээ. яадын нтр.хэхэхэ
 1-р сарын тухайд үнэхээрийн завгүй байсан. Одоо бодсон чинь шууд дотор сонин болжий шд. Хар өглөөгүүр гэрээсээ гараал харанхуй шөнө орж ирдэг байлаа. Азаар том дүү хичээлгүй байсан тул бага дүүг хараад манай 2 өөрсдийгөө хөөрхөн болгоод байсан. ажил нээрээ аймар их, гадаа маш хүйтэн, ажил ихийн улмаас дэфрэстэх явдал ч гарч байлаа гэж.

2-р сар арай гайгүй 1-ийгээ бодуул. гхдээ бас ачаалал их байсан. Цагаан сар бас таараад Шинийн нэгний орой хордлого аваад хөөрхий бурхан бумбын орон гээчийг үзэх дөхлөө шд.хэхэхэ. Түргэн дуудаж нтр сүртэй юм болсоон. Тгсэн түргэний эмчийн сайхныгээ. царайлаг дажгүй эмч байлаа гэж. 

3-р сар чинь нээх олон баяр тэмдэглэсэн сар байлаа. санаснаас 2  сар чинь 29 хоногтой нь байсан. тэгсэн ажлыг нэг эгч яг энэ өдөр нь төрчиж. азтай ч юм шиг азгүй ч юм шиг.хэхэ. Сониноос тэр эгчид би аягүй сайн, надаа бас аягүй сайн. тэгээд аягүй сайн эгчдээ санан санан өөрийн уншихыг хүсэж байсан номоо авч өглөө гэж. Өлзийтөгсийн Үзэгдэхийн хязгаар. бэлэг маш их таалагдсан гэсэн. За тгээд үргэлжлээд март, цэргийн баяр гээд нуршиж өгсөн. нэг юм ойлгосон нь ажлын томчуултай дуулж хуурдах хэрэггүйн байналэээ гэж....хэтрүүлж явах бүр ч дэмий гэж... хэхэхэ

4-р сар их онцлогтой гэж байгаа. Цаадахын чинь амьдралд нэг залуу гарч ирээд. хавар болж байгааг ч хэлэх үү. сайхан л байна. Хамт кино нтр үзээл .гэхдээ одоогоор анхан шатандаа яваалдаа бидэн 2. хэхэхэ. За тэгээд энэ залуугийн талаар нухацтай авч хэлэлцэнээ. 

Хүүеээ. Сониноос энэ блогспот чинь ямар эвгүй болцын бэ. Заваараа хүнүүсийн блогийг умшаад байснаас өөрийнх рүүгээ орж нээх сүртэй болооогүй бсан чинь сая орж ирээд жаахан соёлын шоконд орлоо шд.. одоо ахиж жаахан ухаж шоокоо арилгахаас...
Хэхэхэ. За эцэст Шинэ долоо хоногийн мэнд. :)


3 comments:

  1. H i aniagiin heerhen dyy minee namaig Gerelee gedeg anian ANU -d amidardag. anian dyygiin hee blogoor zochiloh ih dyrtai gevch chi shine jilees hoish zavgyi baisan bainaa,. 3 heerhen dyydee ene horvoogiin bolon divaajingiin sain saihan byhniig hysen ereee. Anian bas 2 tom 1 jijighen heerhen byrhadtai bolohoor dyygiinheen blogoor zochiloh mash ih dyrtai shyy. Bid bygd neg ger byl bolohoor chinii amidral bas bidnii amidral az jargal baidag ium aa. Manai jijig 3 nastai tanai heerhen dyy nar hed hyrch baina ve bi joohon beleg egch iavyylj bolohyy anaidaa email haiagaa egeerei. 2 tom ni egee ni 18, agaani 14 nastai bas dyygiinheen aav eej ni bolchihson.

    ReplyDelete
  2. Сайн байна уу. Миний блогийг ингэж уншдаг хүн байдаг гэж бодож байсангүйээ.хэхэ. баярлалаа ингэж их дэмжсэнд. Манай том дүү одоо 19 настай том залуу байгаа. бага дүү минь одоо 6 сард 3 нас хүрнэ.хэхэ.Ийм л 3-хүн байнадаа. танд маш их баярлалаа. bearskybear@yahoo.com -аар ороод ирээрэй

    ReplyDelete
  3. orloo orloo heerhen dyygiinheen email-ryy

    ReplyDelete