Monday, August 15, 2011

Бухимдал.

  Гадаа ахиал бороо орж байна. Бороонд дуртай ч шал дургүй хүргэсэн өдөр байна. яагаад гэсэн шалтгааныг тайлбарлавал миний амьдралд хамгийн том өөрчлөлт гарсан 2011,01,23ны өдрөөс эхлээд өнөөг хүрсэн амьдарлаа ярих хэрэг гарах гээд.

  2011,01,23ны өдөр хар толбо болсон өдөр. хэзээ ч мартаж чадахгүй, мартаж болохгүй өдөр. Энэ өдөр ээж минь бид бүгдийн нүдэн дээр өөд болсон. Амьдралтай мөн их тэмцэж арай гэж аврагдлаа гээд санаа амарсны дараа 5 минут ч бололгүй биднийг тодруулбал 3 хүүхдээ энд үлдээгээд явсан.

  Амьдралын өнгө энэ өдөр, энэ өдрөөс хойш хар бараан болсон. Миний бага дүү одоо 2 нас гарантай. Том дүү их сургуульд сурдаг. Хэцүү байсан. Бид 3т. Гэртээ оролгүй 7 хоносон. орох сонирхол ч байгаагүй. Эмээгийндээ л нуугдсан. Гхдээ гэр орон гэдэг юугаар ч сольшгүй тав тухтай газар гэдгийг маш их ойлгосон. Бага дүү мин тэр үед 1,7сартай л байсан. Ээж мин гэнэт өвдөөд 2010,12,31нд эмлэгт хэвтсэн. Хөөрхий дүү шууд мээмнээсээ гарсан. Шөнө унтаж чадахгүй 2,3 өнгөртөл уйлна. Анхнаасаа мээмээ идсэн болхоор угжны сүү уухгүй. Гхдээ энэ бүхэн одооо бүгд ард хоцорсон. Дүү бид 3 шинэ амьдарлтайгаа дасан зохицсон. Урд нь ээж минь бүгдийг хийдэг байсан бол би одоо бүгдийг хийдэг. Ээжийн мин нэг чанар байдаг. Юу ч үгүй хоосон байсан ч хүнээс гуйдаггүй.  Энэ чанар одоо бид 3т үлдсэн. Хэнээсээ  ч гүйхийг хүсдэггүй. Бид 3н л амьдрал шүүдээ.
 Одоо аавыг мин гайхаж байна уу. Аав гэж хүн амьдрала, ээжийг минь, дүү бид 2г архиар сольсон хүн. Арчаагүй нэгэн. Архи уудагч гэсэн аавыгаа ингэж хэлж болкү гэж хүмүүс хэлдэг л юм.  Хэлкү гээд яахын. Охиных нь төрсөн өдөр болж байхад залгаад мэнд хүргэхийн оронд залгангуутаа мөнгө нэхэх хүнийг яах ёстойн. Бага дүүгийн аав гэж хүн байгаа. Яахав боломжийн амьдралтай ч ээж мин намайг болон том дүүг мин бодсоор байгаад нэг гэрт орж чадаагүй. Харин хүүхэдтэй болоход нь бид  их баяртай байсан. Одоо ч бид 2т дүүг мин үлдээгээд явсанд нь баярладаг. Хэрвээ бид 2 2уулахнаа үлдсэн бол жинхэнэ дэмий болсон байх байсан байх. Дүүгийн аав монголд нээх байгаад байдгүй. хөөрхий энд ирхээрээ орж гараа л тусалж дэмжээл явдаг.  (Одоо энэ бүхэн уг нь зөвхөн дурсамж болсон ч яг бичсэн чинь уйлмаар санагдаж, хоолой зангирчийна.)

 Одоо харин гол бухидлаа бичий. Ээжийн ах дүүс их сайн хүмүүс. бид 3т маш их тус болдог. Гхдээ бид 3 хэнээс нь ч мөнгө гуйж байгаагүй. Тэгэх ч шаардлага байхгүй л дээ. би ажилтай болхоор.  Ер нь л ээж мин гэрийнхээ ганц сор нь байсан. хүнтэй хэл амааа амархан ололцоно. илүү дутуу зан байхгүй.нээх шунал нтэр ч байхгүй. байгаа юмандаа сэтгэл хангалуун. дутагдаж гачигдуул хэнд ч саад болохгүй гээд  хэнээс ч гүйхгүй. хүнд тусархуу тийм хүн байсан болхоор хүмүүс тэр чинээгээрээ бид 3т тусалдаг. Гэхдээ гол нь хүмүүс ах эгч нар амьдралд мин хэтэрхий оролцоод байна. Уг нь хэлж зөвлөх нь зөвч одоо арай биш ээ. Би юу гэж хэлхээ ч мэдэхгүй байна.  .
 Энэ үед би дуугай л үгийг нь сонсдог.хэхэхэ.Энэ л зөв байхдаа.    

 

4 comments:

  1. sain sanaj eejiin chn orj, aaviin chn orond aav bolj zaaj surgahig boddog blgui dee. sanaa n chamg aldchihvii gehdee l hoshuu nemerledeg blgui.

    uhaantai, tevcheertei ohin bnaa chi n. amidrald zondoo l hund hetsuu uye tohioldono ter burt bitgii shantarch guniarai. odoo hamgiin gol n sn hanitai uchrah shuu

    ReplyDelete
  2. hehehe.tiim l bhda.ghde bas heterhii oroltsood irheer buhimdal yaltchgui torhiin bn shde. Bi n oodrog uzeltei bolhoor dajguiee.

    SAin hani chin harin haana bnaaa.xaxaxa

    ReplyDelete
  3. мундаг юмаа. Битгий тоо. Юу ч гэж байсан. Хэрвээ тэр дунд чихэнд чинь наалдаж зөв гэж бодогдохоор үгс байвал үлдээчинэ биз. Бусдыг нь сонсоогүй юм шиг л байхад болно. Миний нэг зовлон адилхан ч юм шиг. Зүв зүгээр байж байгаад л бусдад буруугаар ойлгогдоод байдаг. Тэрнийг тайлбарлалаа ч тэд буруугаар бодсон хэвээр байна гэдгийг мэдрээд хэлэх үггүй болдогтой төстэй мэдрэмж юм шигээ.
    Ийм мундаг эгчтэй дүү нар алзахгүй бизээ, амжилт

    ReplyDelete