Thursday, August 9, 2012

Хоосон

Хайр хайр байвч  
Харьцуулж мэдэх хэмжээгүй
Хар цагаан өнгөгүй
Харагдаh биегүй хоосн
         Уур уур байвч 
         Ураад хаяж болохгүй
         Урсгаад явуулж чадахгүй
         Учир нь олдохгүй хоосон
Салхи салхи байвч 
Сайхан муухай амтгүй
Савлаад авч болохгүй
Сарниулж хорихгүй хоосон
      Зүүд зүүд байвч
      Зүүгээр урлаж хийхгүй
      Зүрхэнд дандаа тогтохгүй
      Зүг нь мэдэгдэхгүй хоосн
Сүүдэр сүүдэр байвч
Сүүлд нийлж салахгүй
Сүлжиж нугалж болохгүй
Сүнс шиг дагадаг хоосон
     Зэрэглээ зэрэглээ байвч
     Зэмвэлч дуудавч ирэхгүй
     Зэрэгцэж очиж гүйцэхгүй
     Зэмлэж харагдах хоосон
Зовлон зовлон байвч
Зорж сийлж өөрчлөхгүй
Зоос төлвөл нимгэрэхгүй
Зоргоороо байдаг хоосон
   Жаргал жаргал байвч 
   Жаазалж тахиж болохгүй
   Жалганд хурааж хариулахгүй
   Жамаараа байдаг хоосон
Бурхан бурхан байвч
Буруу шүтвэл буянгүй
Бузар тусвал арилахгүй
Буянаараа байдаг хоосон
   Үхэл үхэл байвч 
   Үүдийг нь давбал буцахгүй
   Үйлийг нь ирвэл өршөөхгүй
   Үргэлжлэл нь харагдахгүй хоосон
Хоосон хоосон байвч 
Хойд төрлөө мэдэхгүй
Хоёр төрсөн ч санахгүй
Хорвоо бүхэлдээ хоосон

Thursday, August 2, 2012

I can't breathe.

Сэтгэл санаа онцгүй байнаа.  Найззалуутайгаа бараг муудалцлаа. 
Муудалцах ч гэж дээ. Нэг сонин  л юм болсон. 
Сая хэд хоног бид 2 гадуур баахан явсын. Манайхан ч бараг гэртээ байхгүй лагер нтр гээд байгаа болохоор манайхан гайгүй. Тэгсэн манай хүний гэрийхэн асуусан гэнээ. Тэхээр нь нээх хариулаагүйн байх. 
тэгээд би гэнэт бодоод асуусын. Яагаад найз охинтойгоо байсан гээд хэлчиж болкү байгаан гэсэн чинь өнгөрсөн амьдарлаа ярьж байналээ. 
Урьд нэг охинд хайртай байсан. Тэгээд тэр охиныхоо талаар гэрийхэндээ хэлж байсан ч дараа нь салаад их хэцүү байсан гэнээ. Сална гэж бодож байгаагүй болохоор гэрийхэндээ хэлсэн тэгээд дараа нь салсныха дараа гэрийхэн нь асуухад хэцүү байсан гэнээ. 
Надад тэр урьдны амьдрал хамаагүй л дээ. Манай хүн нилээн шулуухан. Гэхдээ л ийм шулуухан байж болохгүй шд. 
Найзлаад нээх удаагүй байж салах талаар бодож байна гэсэн үг үү. 
Би бүр гайхаад байнөө. Эсүүл би ийм эмзэгхэн ядаргаатай хүн юм байхдаа.   
Тэгээд бүр сонин байнөө. Амьсгалахад ч хэцүү байна. 




Нэг иймэрхүү байдалтай л хүн байнадаа.
Хүн жинхнээсээ хүнд дурлаад хайрлахаар ийм л болдым шиг байна. Хэлсэн үг өгүүлбэр бүрт маш их сэтгэл хөдөлдөг бололтой.  

Friday, July 20, 2012

Сайхан наадчаад ирлээ.

За сайхан наадсан биздээ. Миний муу халтар блог. хэхэхэ. Эзэн нь мангар залхуу, мартамхай ч ингээл ороод ирэхээд байжийдын шд. Сайхан наадчаад ирлээ гэж. Өвөрхангайн Улаан Цутгалан, Төвхөн хийд гэсэн 2 гол маршруттай зугаалж байгаад ирлээ.Маш хөгжилтай паян ихтэй зугаалга болоод ирлээ. Хэхэхэ. Хотоос гараад эхний зогсоол болох Улаан цутгалангаас 60-аад км-ын наана жолоочдоо хаягдаад наасан. Бүхэл бүтэн арван хэдэн хүнийг хээр газар хэдэн айл бараадуулаад мурайд явчдаг хогийн гар байдаг л юм байна лээ дээ. Нээрээ жолооч нар чинь хагархай дугуйгаа  замын дундаас хаялгүй нөхөөд явдагдаа. Тэгсэн манай жолооч бол жинэхэнэ новш зан гаргасан даа. Хэхэхэ. Гэхдээ тэрний ачаар аялал минь маш зугаатай байлаа. энэ удаа өөрөө олигтой зураг авч чадсангүйээ. Апратныхаа зайг гээцэн. Утсаараа хэдэн зураг дарлаа. даанч яг гол газрууд дээр цэнэггүй болцон байлаа.хээхэх. нэг иймэрхүү жаахан бүтэл муутай л байлаа. гэхдээ so happy байлаа. 

За. Өвөрхангай аймгийн Элсэн тасархай. Үнэхээр гоё үзэсгэлэнтэй газар

Өвөрхангай аймаг

Өвөрхангай аймаг 

Та нар мэдэх үү. Би лав сая явахдаа мэдсэн. Зугаалга нтрээр удаан явахаар мах жаахан муудах гээд жаахан үнэр амт ордог шд. Тэрийг арилгахын тулд махаа хуурахдаа жижиг хэдэн ширхэг чулуу хийгээд хуурчдын байналээ. Тэгүүл амт үнэр зөв зүгээр. Нээрээ шүү. бид нар ингэж идсэн. хэхэхэ



Thursday, June 14, 2012

Зун болкүүн байхдааааа


Нээрээ зун болкүүн байхдаа. Хүйтэн байнаа.
За тэгээд залхуурал намайг даван дийлсэн гэдэгт гүн итгэсэн ба блогийг бичилгүй бараг хагас жил болжээ. Цаг хугацаа маш хурдан өнгөрч байнаа. Юм бүхэн нүдний өмнө өөрчлөгдөөл байна. Өчдөр итгэж байсан хүнд өнөөдөр итгэж болохгүй хорвоо болцын биш үү.

Саяхан ажил дээр нэгэн асуудал үүсээдээ.Угаасаа олон хүнтэй байгууллага, олон хүний өрсөлдөөн гэдэг утгаараа иймэрхүү зүйлс энгийн үзэгдэл юм шиг байна. миний үеийн сургуулиа төгсөөд дөнгөж ажиллаж байгаа гэнэн хонгорууд нь юугаа ч мэдэхгүй мангартаж яваад залгиулахгүй зальгуулдаг бололтой. хүн тэгээд эрх мэдэл, суудлын төлөө, мөн өөрийн арьсаа хамгаалахын тулд юуг ч хийчдийн биш үү.Хахаха. нээрээ бодохоор л инээд хүрээд байхын. 
Түрүү 7 хоног үнэхээр хүнд долоо хоног байлаа. Ямар сайндаа уйлж хүртэл үзлээ.  гэхдээ сэтгэлийг тайвшруулах аргадах хүн хажууд минь байсанд байгаад баяртай байнөө. хэхэхэ
Нээрээ би чинь удкү хүнтэй суучихсан ээж болцон байжийх юм шиг байнөө. хэхэхэ. 
нээрээ жинхнээсээ дурлаж мурлаад байх шиг байнаа. Өмнө нь залуустай уулзаж найзалж нтр болдог байсан ч энэ удаагийнх шал ондоо байна. Би өөрийгөө маш амархан уйдамтгай хүн гэж боддог байсан ба ямар сайндаа яаж нэг хүнтэй насаараа амьдархым бэ гэх ухааны юм ярьдаг байлаа шүү дээ. За тэгээд хүн жинхнээсээ дурлахаар дотроос шал өөр хүний ааш аяг ч гараад байх шиг. Мэдэхгүй мэдэхгүй. өөрийгөө ойлгохоо байгаад байгаа шүү. Би ийм хүн юм байхдаа гэсэн бодол сүүлийн үед толгойд байнга орж ирэх боллоо гэж.  гэхдээ одоо дурлалаа хайр болжийгоог яаж мэднээ гээд бүр мангартаад яваад өгөхгүй юу.хэхэ
энэ нээ гоё зураг.хэхэ
гал халуун залуу насаа гэж ............. хихи:.... :)

Monday, April 30, 2012

Уучил намайг нтр гдг гарчигтай

хэхэхэ. Зээ хөө. сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж өнөөдрийн энэ өдрийг маш их хүлээлээ. За тэхээр он гарснаас хойш маш их завгүй өдөр хоногууд урсан өнгөрсөөр нэг л мэдэхэд 5 сар гарах дөхчижжээ. Ажлын их ачааллаас мань болж ойрд маш завгүй байлаа. Нэг хэсэг чинь оффисынхоо ширээн дээр ч суух завгүй гадуур ажиллаа шүү дээ.

За жаахан өнгөрсөн хугацаан дахь болсон үйл явдлы товчхон бичнээ. яадын нтр.хэхэхэ
 1-р сарын тухайд үнэхээрийн завгүй байсан. Одоо бодсон чинь шууд дотор сонин болжий шд. Хар өглөөгүүр гэрээсээ гараал харанхуй шөнө орж ирдэг байлаа. Азаар том дүү хичээлгүй байсан тул бага дүүг хараад манай 2 өөрсдийгөө хөөрхөн болгоод байсан. ажил нээрээ аймар их, гадаа маш хүйтэн, ажил ихийн улмаас дэфрэстэх явдал ч гарч байлаа гэж.

2-р сар арай гайгүй 1-ийгээ бодуул. гхдээ бас ачаалал их байсан. Цагаан сар бас таараад Шинийн нэгний орой хордлого аваад хөөрхий бурхан бумбын орон гээчийг үзэх дөхлөө шд.хэхэхэ. Түргэн дуудаж нтр сүртэй юм болсоон. Тгсэн түргэний эмчийн сайхныгээ. царайлаг дажгүй эмч байлаа гэж. 

3-р сар чинь нээх олон баяр тэмдэглэсэн сар байлаа. санаснаас 2  сар чинь 29 хоногтой нь байсан. тэгсэн ажлыг нэг эгч яг энэ өдөр нь төрчиж. азтай ч юм шиг азгүй ч юм шиг.хэхэ. Сониноос тэр эгчид би аягүй сайн, надаа бас аягүй сайн. тэгээд аягүй сайн эгчдээ санан санан өөрийн уншихыг хүсэж байсан номоо авч өглөө гэж. Өлзийтөгсийн Үзэгдэхийн хязгаар. бэлэг маш их таалагдсан гэсэн. За тгээд үргэлжлээд март, цэргийн баяр гээд нуршиж өгсөн. нэг юм ойлгосон нь ажлын томчуултай дуулж хуурдах хэрэггүйн байналэээ гэж....хэтрүүлж явах бүр ч дэмий гэж... хэхэхэ

4-р сар их онцлогтой гэж байгаа. Цаадахын чинь амьдралд нэг залуу гарч ирээд. хавар болж байгааг ч хэлэх үү. сайхан л байна. Хамт кино нтр үзээл .гэхдээ одоогоор анхан шатандаа яваалдаа бидэн 2. хэхэхэ. За тэгээд энэ залуугийн талаар нухацтай авч хэлэлцэнээ. 

Хүүеээ. Сониноос энэ блогспот чинь ямар эвгүй болцын бэ. Заваараа хүнүүсийн блогийг умшаад байснаас өөрийнх рүүгээ орж нээх сүртэй болооогүй бсан чинь сая орж ирээд жаахан соёлын шоконд орлоо шд.. одоо ахиж жаахан ухаж шоокоо арилгахаас...
Хэхэхэ. За эцэст Шинэ долоо хоногийн мэнд. :)


Sunday, January 8, 2012

Сайн байна уу 2012

Шинэ оны мэнд. Анд найзууд минь. Шинэ он гараад 10аад хоног өнгөрчөөд байгаа ч би нь үнэн завгүй гүйж байнаа. Ажил гэж нээрээ ундраа л байх юм аа. Ойрд нээрээ ажлынхаа пс дээр ч суух завдалгүй гадуур ажилтай байнөө. 2 сар гарчууд арай л гайгүй болчих гээд байхын.
 2011 оны талаар жаахан дүгнэлт хийвэл оны эхний сар л хамгийн хүнд сар байлаа. Гэхдээ одоо бүх юм дажгүй шүү. Би нээрээ өөрийгөө бодоод байсан чинь гайхаад байнаа. Гаднаас мин хархаар бүх юм аа нуулгүй яриал инээгээл явж байдаг мөртлөө яг дотоод сэтгэлээ хэнд ч нээж чаддаггүй юм шиг байна. Үүнийг батлах  нэг үйл явдал болсон нь оны өмнө 11 сард нэг найзын төрсөн өдөр болсын. Сайхан ч юу байхав нилээн уугаад найзууд ч нилээн уугаад халаад баахан яриа үүсээд уйлаан болоод. Тэгсэн найзуудын ихэнх нь намайг доторхоо ярихыг хүлээдэг гэнээ. Янз бүрийн зүйлс болвол хэзээ ч хамаагүй залгаж бай, чамайг хүлээж байдаг гэнээ. Би нээрээ үнэхээр сайхн найзуудтай хүн шүү. Гэхдээ миний бодол шал эсэргээрээ Миний зовлон надад л хамаатай байх. Хүн болгонд яриад явахгүй ч хүнд ярих нээх таалагддаггүй юм аа. Сонсож байгаа хүнд ч гэсэн жаахан дарамттай юм шиг санагдаад байдын. Найзууддаа итгэдгүйдээ биш ээ. Зүгээр тэд нарт гэсэн их бага хэмжээгээр зовлог байж л таараа. Тэрэн дээр нь нэрмээс болоод яах вэ л гэж боддын. Өө сайхан хадуурч байна даа.

Хадуурсан ч гэсэн 2011 оны онцлох үйл явдал 1 сард болсон ба энэ цаг хугацаанаас хойш би өөрийгөө маш ихээр нээж маш их зүйлсийг ойлгоод бас маш их зүйлсийг хийсэн байна. Миний том дүү бид 2 чинь бүхэл бүтэн нэг ертөнцийг өсгөн торниулж хүмүүжүүлж байна шүү дээ. Гэтэл зарим залуу хүмүүс үр хүүхэдтэй болчоод алба юм шиг аав ээж ах дүүсээрээ харуулж тэжээлгэж байна. Жаахан онгироход бид 2 тэгэхэд өөрсдийнхөө хүчээр болгоол байна. Гэхдээ хүмүүсээс тусламж авч л байгаа л даа. Хэхэхэ.


.

Ингээд эцэст нь энэ 2012онд хэнч өвдөх өвчингүй, хагацал зовлонгүй үргэлж инээд хөөрөөр дүүрэн байгаасай. Аан бас нэг төлөвлөсөн зүйл маань үнэхээр хэцүү ганцаардахын бол найзууд руугаа заавал ярьнаа. Найзууд минь намайг битий залгаасай гэж бодоосой. Хэхэхэ. Залгахын бол би нь үнэхээр хэцүү байгаан байна гэж бодох болы шүү.

Monday, December 5, 2011

Жилийн хамгийн гоё баяртай сарын мэнд

Хэхэхэ. Миний хамгийн дуртай сар. Хамгийн гоё баярууд болдог. Баярууд гээд олон тоон дээр байгаагийн учир болвоос Шинэ жил болон миний төрсөн өдөр. Хэхэхэ. 
Жаахан байхдаа нээрээ гайхдаг байсан шд. Юунд вэ гэвэл миний төрсөн өдөр 12 сарын сүүлээр болдын. Тэгээд төрсөн өдөр болхоор ёолк засаастай, хүмүс бэлэг өгөхдөө ёолкны тоглоом өгөөд байдаг байсын. Хэхэхэ. Би харин гайхаал. 3 юм уу 4 хүрдэг жил нэг хамаатны эгч 3 өнгийн боргоцоон хэлбэртэй орос тоглоом өгч байсын. Одоо болтол байдын. 
Яг ийм  орос тоглоомууд нээх гоё тэ. Цасан охин, өвлийн өвгөн. өлгийтэй охин, бөмбөлөгүүд, сансрын нисгэгч, боргоцой гээл зөндөө тоглоомууд. Одоо цөөхөн үлдсэн байналээ. Хархаар нээх гоё санагдаад байдын. 
Би чинь багадаа өвөө эмээ дээрээ бараг өссөн. Тэгээл 12 сар гараал гэрээ нэг сайхан цэвэрлэж байгаа л ёолкоо засдаг байлаа. Нилээн юм болноо. Манай ёолкны мод бүр хуучны 20,30 жил болцон мод байдаг байсын. Суурь нь бүр бага байхад дуу дугараад, эргэдэг байсын. Тэгээд яахавдээ суурь нь эвдэрцэн тогтоож босгох гэж бөөн юм болдог бсан. Хэхэ. Одоо ингээд бодоод бичсэн чинь өчигдөрхөн юм шиг өвөө мин хажууд мин байгаам шиг санагдаж байна. 
Харин бага дүүгээ гарсанаас хойш үнэнийг хэлхэд ёолкны мод засаж чадаагүй. Санхүүгийн байдал ер нь маш хүнд байсан ба эдийн засгийн хямрал яг манай гэрийг дайрсан 2 жил байлаа. Би сургуулиа төгсөөд ажилд ороод дүү ч томроод ээж ажлаа хийж эхлээд овоо эдийн засгийн хямралыг давж байтал ээж ........  . Тэгсэн өчдөр ах ёолкны мод авч өгөөд. Жаахан сонин санагдсан. Байрандаа нүүж орсноос хойш мод засаагүй юм чин. Хэхэхэ. Хамгийн инээдтэй нь ёолкны тоглоомоо лагерьт кантенертай хийгээд хав дарчиж. Очиж авчрах том ажил үлдсээн. Тэгээд засхаараа зургий нь оруулнаа. Миний бичкэн дүүдээ (би дүүгээ ингэж дуудийн.хэхэ) модоо хараагүй байгаа. Түрүү 7 хоногт 3 хоног семинарт явчаад ирсэн чин ханиад хүрчиж тэгээд нилээд хүнд байгаа болхоор ах, эгч 2-ыгоо хараад өг гээд явуулцан. Хагассайнаас гэртээ ирэх байх. Яг ирхэд нь модыг нь янзтай засаад тавьчий гэж боджийгоо. Хөөрхөн аягүй их баярлах байх. Хэхэхэ. Бүр нүдэнд харагдаад байхын. "Наа  чин минийх үү" гэх байхдаа. дандаа тэгдийн. Шинэ тоглоом авч  өгхөөр өөрийнхөө гарт барьчаал  "Наа чин минийх үү" гэдгийн. "Энэ", "наадах" гэх мэт орон зайн ойлголтууд арай толгойд нь ороогүй байгаам шиг байгаан. 

Одоо төрсөн өдрийнхөө багын дурсамжийг хальт бичих үү. Гэнэт санаанд орчлоо. Шинэ жилийн өмнө заалттай нэг зайсан гарч музей үздэг байсан нь миний т.өдөртэй холбоотой. Яагаад гэхээр аав ээж 2 мэдээж тусдаа амьдардаг байсан тул т.өдрөөр аав ирж дүү бид 2-г авч гадуур явдаг байсын. Тэгэээд бид 3-н очдог газар нь. Угаасаа тэр үед хаашаа ч явах байсыан. Тэр үед ч гэждэээ одоо ч бараг тийм л бгаа шд. Тэгээл т.өдөр гэдэг ойлголт бараг ийм л хүрээнд байдаг байлаа. Хэхэхэ. Тэгээд аав нээх ёс юм шиг торт, пэпси ундаа авч өгдөг байсан. Т.өдөр нэг иймэрхүү болдог байлаа шүүдээ.Хэхэхэ. 
Тэгсэн одооны т.өдрийн байдал бол жаахан  хүндэвтэр шд. Найзуудтайгаа нийлээд нэг газар орчий нтр гэнгуут хамаг газар пиг дүүрэн шүүдээ. Яадаргаатай шд. Тэхдээ тэгээл болдог л доо. Энэ жил тэгсэн яасан гээч яг т.өдрөөр байгууллагын шинэ жилийн баяр таарч байгаа. Гоё ч юм шиг, үгүй ч юм шиг.